Зэвсэгт этгээдүүд ломбарднаас 15 сая төгрөгийн эд зүйл дээрэмджээ

С.Цолмон


Зэвсэглэсэн этгээдүүд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явууулдаг барьцаалан зээлдүүлэх газрыг энэ сарын 10-ны үдэш дээрэмдсэн хэрэг гарчээ.

Энэ талаар ломбардыг ажиллуулдаг хүн хар хүрэмтэй 170 орчим см өндөртай 25 орчим насны хоёр залуу байсан гэж цагдаагийнханд мэдүүлсэн байна. Мөн тэдний дүрс камерт бичигдэн үлджээ.

Зэвсэгт этгээдүүд тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, гурван ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг нийт 15 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Уг хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хулгайч дээрэмчин шиг адгийн хэрэгтнүүд байхгүй дээ муусанй пиздануудыг зүгээр нь шоронд нь хатаа

    0 0 Хариу бичих
  2. Hol yavahgui hulgaich nar shiv dee, hohi ni

    0 0 Хариу бичих
  3. Одооны 20-30 гаран насны залуучууд бүгд л гялгар болцон. Аль нь хулгайч дээрэмчин аль нь гэмгүй цагаан нь мэдэгдэхгүй.

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ