Үндсэн хуулийн юуг, яаж өөрчлөх ёстой вэ

С.Шийлэгтөмөр


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөндөж ажлын хэсэг байгуулж ажилласан байдаг. Өмнөх парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг эс тооцвол үр дүнд хүрсэн нь цөөхөн. Энэ удаагийн эрх баригчид ч ялгаагүй уг асуудлыг хөндөж Засгийн газрын төвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатар ажиллаж байгаа юм. Бүрэлдэхүүнд нь ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид орсон. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэгтэй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг мөн л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах үүрэгтэй ч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт намууд, улстөрчдийн олонхи нь санал нэгддэг. Тиймээс Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулж, юуг нь өөрчлөх шаардлагатай талаар намуудын төлөөллийн байр суурийг сонирхлоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Нам төвтэй улс төрийн тогтолцоог Иргэн төвтэй улс төрийн тогцолцоогоор солих Албан тугаалтаны хариуцлагын чангатган Ард түмэн төлөөлөө иргүүлэн татахийг хуульчлах Нам өөрийн өмчтэй байртай байхыг хориглох Дээд шүүхийн дарагыг Монгол улсын иргэд шууд сонгуулиар сонгох , Хот аймаг сумын дарга нарыг орон нутагын иргэд сонгох Байнгын бус Ардын их хуралтай Ерөнхийлөгчийн засаглалтай байх Хууль тогтоох байгын танхим ба Хуулийн хэрэгжилтэнд хаяналт тавих Ардын хянан шалгах хороог ардын их хурал томилох гэх мэт өөрчлөт хийх

    0 0 Хариу бичих
  2. Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй л гэж боддог юм. Асуудлын гол нь Үндсэн Хуулинд биш харин хуулиа хэрэгжүүлдэггүй д л шалтгаан буй. Болохгүй байгаа асуудлуудаа дагалдах бусад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хэрэгжүүлэх боломж бий. Үнэхээр өөрчлөлт оруулмаар байвал ямар заалт улс орны хөгжилд ард түмний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлөөд байгааг сайн тайлбарлан таниулсны дараа ард түмний санал асуулга явуулах ёстой. Тэгээгүй тохиолдолд эрх барьж буй улс төрийн хүчин өөрсөддөө зориулсан өөрчлөлт оруулах магадлалтай. Өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна гэдгийг иргэд сайн ойлгосон байх учиртай шүү. Эхлээд ядаж дордуулсан гээд байгаа 7 өөрчлөлтөө залруулчих.

    0 0 Хариу бичих
  3. Монголын төрийн зохион байгуулалтын цотхон болгох чиглэлийн өөрчлөлт хийх шаардлагатай. Их хурлын гишүүд чадваргүй олон хүн байна. Гишүүдийн тоог 36 болгох. Зөвлөхүүдийг цөөлөх. Ерөнхийлөгч засгийн газраа толгойлдог болгон тамгын газрыг нэгтгэх. Зөвлөх чадваргүй олон зөвлөлөхийг цөөлөх.

    0 0 Хариу бичих