Өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах долоон арга

З.Хүслэн


Өвлийн улиралд амьсгалын замаар дамжих, вирусын гаралтай өвчлөл ихэсдэг учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алдда байна. Тиймээс тэд амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах зэрэг өвчлөлд өртөмтгий болдог аж.

Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээ авдаг вэ? Танд хэрэгтэй долоон алхмыг онцолж байна.

1. Бүрэн тооцоолох

Хүүхдээ хувцаслахдаа түүний толгой, хүзүү, гар, хөл хэсгээр илүү анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүнээс нэг дахин илүү дулаан хувцаслаж байгаарай.

2. Дулааныг нь шалгах

Хүүхдээ салхинд гаргаж байх нь маш сайн. Гэхдээ хүүхдүүд тоглож байх явцдаа даарсан эсэхээ үл анзааран үргэлжлүүлэн тоглосоор байдаг тул даарч байгаа эсэхийг нь шалгаж байхад илүүдэхгүй.

3. Нарнаас илч авах

Хэрвээ гадаа дулаахан нартай байвал хүүхэдтэйгээ хамт гарч, нарнаас илч аваарай. Хэрвээ таны гэрийн цонх наран талдаа байрладаг бол гэрээсээ ч үүнийг мэдэрч болно.

4. Арга техникийг заах

Хүүхдээ байнга дасгал хөдөлгөөний идэвхтэй үйл ажиллагаанд хамруулж байх хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд хүний бие илүү хөшүүн байдгаас үүдэж өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс түүнийг ямарваа нэгэн дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх гэж байгаа бол эхнээс нь зөв арга техникийг зааж өгөх хэрэгтэй.

5. Тоноглолтой байх

Хэрвээ таны хүүхэд цана, чаргаар гулгах гэж байгаа бол зориулалтын малгайг өмсгөөрэй. Өөр ямар ч төрлийн спортоор хичээллэсэн бай зориулалтын тоноглолыг бүрэн өмсүүлж заншуулах.

6. Хамар битүүрэхээс урьдчилан сэргийлэх

Ханиад томууны эхний шинж тэмдэг, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, найтаалгахаас эхэлдэг учраас эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хамрын дусаалгыг эхний шинж тэмдгийн үед байнга хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн шөлтэй хоол, халуун уух зүйлийг ойр ойрхон өгөөрэй.

7. Шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаарах

Хүүхдийнхээ биед гарч буй өөрчлөлтийг байнга анзаарч байх хэрэгтэй. Тухайлбал, гарын хуруу, чих, хамар, хацар, хөлийн хуруу зэргийн арьс бага зэрэг цайвар болоод, ус гүйсэн шинж тэмдэг илэрвэл энэ нь хөлдөлтийн шинж тэмдэг бөгөөд хүүхдээ бүлээн усанд оруулж биеийн дулааныг жигд болгоно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих