Хар тамхины хэрэгт холбогдсон прокурор Х.Тамир нарыг шүүж байна

П.Мөнхжаргал


Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өглөө 09.30 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Яг одоо нотлох баримтыг шинжлэх шатандаа явж байгаа талаар тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Шүүх хуралд Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар, Д.Жавхлан нарын таван хүн шүүгдэж байна. 

Шүүх хуралд Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар, Д.Жавхлан нарын таван хүн шүүгдэгчээр оролцож байна. Харин шүүх хурлыг шүүгч  Ц.Дайрийжав, А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нар дэнсэлж, улсын яллагчаар Д.Дашмаа оролцож буй. Мөн өмгөөлөгч, хохирогч, гэрч, шинжээчээр Тунбаяр, Гунгаа, Тэнгис, С.Доржсүрэн, Цэндсүрэн, З.Цэнгэнбаяр, Л.Хатанбаатар нар шүүх бүрэлдэхүүнд багтсан юм.

Шүүгдэгч нараас Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарыг цагдан хорьж, шалгаж байсан бол Х.Тамир, Д.Жавхлан нар нь гадуур байцаагдаж байсан юм. Тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 268.2, 269.1, 272.2-т заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 188.3 буюу буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 272.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн үндэслэлтэй билээ. 

Шүүх хурал үргэлжилж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. icheesee dee bolimoor yum 5 jil avsan gee bz dee

    0 0 Хариу бичих
  2. Манай улсад хар тамхины хэрэгтэй хумуус их бага жилээр яллагдаг юм байна даа! ! !

    0 0 Хариу бичих
  3. http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  4. Хар тамихдсан прокуроорын хэрэг басал төрийн нууц гээд хаалттай хийцэнүү яасан

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ