Хятадын цагдаа нар газар чөлөөлсний нөхөн төлбөрөө нэхэмжилсэн малчдыг баривчилжээ

Х.Батсайхан


БНХАУ-ын эрх баригчид Өвөрмонголын өөртөө засах орны уугуул монголчуудыг бэлчээрийн газраас нь холдуулсан ч нөхөн төлбөрөө өгч чадахгүй байгаа гэнэ.  

Газар чөлөөлсний нөхөн төлбөрөө төр засгаас нэхэмжилж байгаагаа интернэт орчинд илэрхийлсэн дөрвөн өвөрмонгол малчныг БНХАУ-ын цагдаа нар энэ сарын 9-ний өдөр баривчилжээ. Хятадын эрх баригчид өвөрмонгол малчдад бэлчээрийн газраа чөлөөлснийх нь хариуд нөхөн төлбөр өгөхөөр амласан юм байна. Гэсэн ч одоо болтол өгч амжаагүй байгаа ажээ. Дээрх дөрвөн малчин нөхөн төлбөрөө авч чадаагүй 500 гаруй малчдын гарын үсэг зурсан самбар барьсан зургаа интернэтэд тавьж, нөхөн төлбөрөө яаравчлахыг төр засгаас шаардсан юм байна. Гэтэл даваа гаригийн өглөө цагдаа нар малчдыг баривчилсан аж. Үүний хариуд нөхөн төлбөрөө авч чадаагүй олон малчин цагдаагийн газрын байрны гадаа цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Гэсэн ч дөрвөн малчныг одоо болтол суллаагүй хэвээр байгаа ажээ.

“Эрх чөлөөт Ази” радио станц, “UNREPRESENTED NATIONS AND PEOPLES ORGANIZATION” байгууллага энэ талаар мэдээллээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. china tegj duraar n durgiulahgui l dee.Mongol shig eh adag n medegdehgui zambaraagui oron bish

    0 0 Хариу бичих
  2. FREE TIBET, FREE INNER MONGOLIA, FREE XINJIANG UIGUR

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ