“Өргөө” амаржих газрын тааз нурсан асуудлаар шүүхэд ханджээ

С.Цолмон


Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр нурсан билээ. Тухайн үед өрөөнд хүн байгаагүй тул азаар хүн бэртгэж гэмтээгүй ч нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэдэг.

Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан бөгөөд эмнэлгийн удирдлагуудын зүгээс тус компанид хохирол барагдуулах хүсэлт гаргасан байдаг. Гэхдээ “Цаст консракшн” компанийн зүгээс “Мэргэжлийн хяналтынхны албан ёсны дүгнэлт гараагүй учраас одоогоор манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тухайн үед барилгын ажлыг гардаж хийсэн инженер хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Түүнийг дуудуулсан, албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна” гэх тайлбарыг өгч байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудал эцэстээ шүүхийн шатанд шилжсэн байна. Учир нь, “Өргөө” амаржих болон тухайн тасгийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Цаст констракшн” компани хооронд шүүхийн шатанд явж байгаа аж. Одоогоор шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд тааз нь нурсан хагалгааны өрөөг эд мөрийн баримт болгож битүүмжилжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ