Обамагийн сүүлчийн илтгэлээс онцлох эшлэлүүд

Т.Маралмаа


АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа илтгэл тавилаа. Обама энэ үеэр найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, хамтран ажиллагсад төдийгүй гэр бүлийнхэн, эхнэр болон охидууддаа чин сэтгэлийн үгээ хэлж, талархал илэрхийлсэн юм.

Мөн тэрээр илтгэлийнхээ эхэнд АНУ энэ хугацаанд бүх талаараа илүү хүчирхэг болсныг онцлоод “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх нь АНУ-ын ардчиллыг харуулах нэг үзүүлэлт. Гэхдээ эдийн засгийн боломж үгүйгээр ардчилал хэрэгжихэд асуудал тулгарна” хэмээв.

Өдгөө 55 настай Барак Обама 2008 онд АНУ-ын анхны өнгөт арьстан Ерөнхийлөгчөөр сонгогдож, нэгдсэн улсын 44 дэх Ерөнхийлөгч болсон билээ. Энэ утгаараа сүүлийн илтгэлээ тэрээр Цагаан ордонд бус Чикаго хотод хийхээр шийдсэн байна.

Энэ тухайгаа “Чикаго бол Мишель бид хоёрын бүх зүйлээ эхэлсэн газар. Энэ хот америкчуудын агуу хүч чадал, нинжин сэтгэлийг ихээр харуулсан хэмээн боддог. Өнөөдөр би анх гараагаа эхлүүлсэн газартаа эргэн ирсэн нь миний хувьд маш их ач холбогдолтой зүйл болж байна” Обама ярилаа.

Түүний 50 гаруй минут үргэлжилсэн сүүлийн илтгэлээс дараах онцлох эшлэлүүдийг бэлтгэлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Delhiin nelee buhii uls terch sain saihan hun dee tom oron .delhiig zuv bodlogoor yvuullaa. bayrtai tsaashdiin amidrald gerel gegee erch huch husen ereee

    0 0 Хариу бичих
  2. ...Энэ хар нөхөр ихээхэн хөгийн гар байна даа.Нам нь ялагдсаны дараа АН-хан нь энэ хар амаар нь хөгийн зүйл их яриуллаа.Түүнийг нь их л дуртай яриад байдаг болохоор өөрийн толгойгүйтэй адил гэсэн үг . Клинтон эмээ энэ 2 сүүлийн 2 сар гаруй хугацаанд боож үхэх нь гэмээр байсан ш д.Юуг нь магтаж баахан зүйл сурталдаад байнаааа..

    0 2 Хариу бичих