Шведийн тамхичдыг ханиалгадаг зурагт самбараар айлгав

Ш.Самбуу


Шведийн “Hjärtat” гэдэг эмийн сангийн сүлжээ Стокгольм хотын гудамжинд тамхи татсан хүн ойртохоор ханиалгадаг зурагт самбаруудыг байрлуулсан тухай “The Mirror” сонинд бичжээ.

Эмийн сангийн зурагт самбар нь тамхины утааны мэдрэмжийн  төхөөрөмжтэй бөгөөд зураг нь “амилан” ханиалагдаг гэнэ. Тус сүлжээ энэ рекламаар тамхичин хүмүүсийг хорт зуршлаа хаян шинэ амьдралаа эхлэхэд нөлөөлөх зорилготой аж.

Тэд уг ажлаа эхэлсэн талаар Facebook дэх албан ёсны хуудастаа зарлажээ. Ингэхдээ анх зурагт самбартай тааралдсан хэд хэдэн тамхичны сэтгэгдэлтэй роликийг нийтэлсэн байна. Хүмүүс янз янзаар зурагт хуудсанд хандаж, зарим нь  инээлдэж, зарим нь тамхиа унтрааж байлаа.

Сонинд онцолсноор сүлжээний зарим хэрэглэгчид эмийн сангаас тамхичдад тавьсан анхаарлыг муулан улс оронд өөр ноцтой асуудлууд байгаа гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Харин компани энэ реклам ганц хүнийг  ч гэсэн муу зуршлаас нь салгавал үүргээ биелүүлсэн гэж үзнэ гэдэг тайлбарыг өгчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)