Авлигын эсрэг дуугарахгүй байгаа хүмүүсийг загастай зүйрлэв

С.Шийлэгтөмөр


Авлигатай тэмцэх газар байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр АТГ-аас Төрийн ордонд Авлигын эсрэг үндэсний чуулган зохион байгуулж байна.

Энэхүү чуулган нь үндсэн болон салбар хуралдаан гэсэн хөтөлбөрөөр бүтэн өдөр үргэлжлэх учраас өнөөдөр Байнгын хороод хуралдаагүй юм. УИХ-ын гишүүд Авлигын эсрэг үндэсний чуулганы хэлэлцүүлэгт оролцож байгаа. Мөн энэхүү чуулганд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож байгаа юм. Чуулганы нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэллээ.

“Шинээр байгуулагдсан УИХ өнгөрсөн оны аравдугаар сард ирэх зургаан жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Мөн Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан.

Тэрээр “Шинээр байгуулагдсан УИХ өнгөрсөн оны аравдугаар сард ирэх зургаан жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Мөн Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг. Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно” гэв.

Авлигын эсрэг үндэсний чуулган одоо салбар хуралдаанаараа үргэлжилж байна. Салбар хуралдаануудад илтгэл тавьж байгаа хүмүүсийн итгэлээс хамгийн сонирхолтой нь эдийн засагч Д.Жаргалсайханых байлаа.

Тэрээр илтгэлдээ “Манай монголчууд авлигатай холбоотой баримтыг мэдсээр байж амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр бол гэсэн сэтгэхүйгээрээ хандаж мэдэгдэггүй. Уг нь эхлээд ядаж удирдах албан тушаалтандаа хэлэх хэрэгтэй. Хэлээд нэмэргүй бол хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаад мэдэгдэх ёстой. Олон нийт ч гэсэн сэтгэлгээ өөрчлөх нь зөв. Хууль бус зүйл болж байгааг мэдээлсэн хүнийг матаач, урвагч гэж дүгнэдэг. Энэ бол буруу. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр би дуугараад яахав гэж явсаар байтал авлигын асуудал бүр хүндэрнэ. Тиймээс олон нийт мэдээллэх үүргээ сайн ухамсарлах хэрэгтэй. Бариад, алаад, шараад идэх хүртэл огт дуу гаргадаггүй ганцхан амьтан бол загас. Бид яг загас шиг байж болохгүй” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мэдээ үзэхнээ жинхэнэ авилгачид цэвэр хүний дүр исгээд байж байх юм даа гэж. Бидний сонголт энэ шүү дээ. Хаашаа харж үхэх вэ...

    0 0 Хариу бичих