МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой мэдэгдэл гаргав

Ч.Хүрлээ


Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын төвшинд хэлэлцэж эхэлсэн. Харин тус хуулийг МАХН-ынхан хамгийн их эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцлийнхээ хүрээнд саяхан хэвлэлийн бага хурал зарласан МАХН-ынхан өнөөдөр мэдэгдэл гаргаж буйгаа илэрхийллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хуулиар зөвхөн МАН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулах ёстой шүү дээ. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даацгаая. Хандив авахыг нь, эдийн засгийн хараат байхыг нь болиулъя гэж бид үзэж байна. Ажлын хэсгийн эхний хуралдаан дээр төсвийг нарийвчлан ярьж байсан боловч байнгын хороо баталгаажуулсангүй. Энэ хуулинд "МАН-ын хүнийг дэмжицгээе" гэсэн үг л алга. Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улстөржүүлж, намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авцан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуулинд хориг тавих байх гэж найдаж байна. Хуулийн төслийг өргөн барьсныхаа дараагаар дэндүү шуурхайлан, нэг намын хэт давамгайлсан байдлаар түрэмгийлж байна гэдэг асуудал яримагц УИХ-ын даргын нэр дээрх захирамж гаргаж, ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаа хурал зарлаж, энэ хурлаар ажлын хэсэгт саналаа танилцуулалгүйгээр шууд Байнгын Хорооны хурлаар 70 гаруй саналыг хураасан байгаа. Үүгээр өөрсдийнхөө давуу эрхийг баталгаажуулж авсан гэж бид үзэж байна" гэсэн юм.

МАХН дараах мэдэгдлийг гаргажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баасанхүү МАН дангаараа гарвал аюултай гэдгийг одоо л мэдэж байгаа юм уу. АН уг нь МАН-аасаа хамаагүй дээр юм шдээ. Мөн ч их АН-ын эсрэг сөрөг ПР хийсэн дээ. АН чинь л чамд хань болох байсан юм

    0 0 Хариу бичих
  2. Баасанхүү өөрөө нэр дэвшвэл яасан вэ. Болохгүй байна уу. Шинэ хүн, шинэ удирдагч бидэнд хэрэгтэй байна. МУ-ын эдийн засгийг чи гартаа оруул.

    0 0 Хариу бичих
    • Нэг иймэрхүү бодлогогүй сэтгэж ярьдаг хүмүүс байх юмдаа, ялангуяа хөгшчүүл байна. Сонин нас нэмэх тусам хүмүүс өөрсдийгөө ухаан суусан, туршлагатай гэж санаад бүх бодол нь зөв юм шиг санагдаж эхэлдэг юм уу. Монгол улс хөгжихгүй байгаагын олон шалтгааны нэг минь!

      0 0