Ц.Элбэгдорж: Утаа Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн аманд ч очиж байгаа

Ч.Хүрлээ


Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд агаардын бохирдлын асуудлаар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, санал солилцлоо. Мөн тэрээр өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан зөвлөмжийн талаар мэдээлэл хийсэн юм.

Уулзалтынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Одоо хүмүүс гэв гэнэт л гарч ирээд утаа яриад уналаа. Аль эрт ярьж байхгүй яасан юм гэж хэлэх байх. Гэхдээ би утааны асуудлыг 2009 онд анх Ерөнхийлөгч болж байхдаа хэлж байсан. Улаанбаатар хот руу зүглэх хэрэггүй, аюултай хот болсон гэж хэлж байлаа. Утааны асуудлаар 2010 оноос хойш ҮАБЗ таван удаа хуралдаж, 10 гаруй зөвлөмж гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог бий болгож ажилласан. Ингээд зогсохгүй агаарын бохирдол Монгол Улсын тулгамдсан асуудал болсон гэдгийг НҮБ-д, мөн жил бүр Давосын чуулганд онцолж ярьдаг. Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Долоон жилийн өмнө Улаанбаатар руу битгий зүглэ гэж хэлж байсан. Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон. Хотын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна. Төрийн байгууллага, парламентын ордноо хотоос гаргаж барих хэрэгтэй. Түүнийг дагаад олон зүйл Улаанбаатараас гарна шүү. Та нар гэр хорооллынхон л хордож байна гэж бодож байна уу. Үгүй олон жил хуримтлагдсан исэл Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн аманд ч очиж байгаа. Хотын мод агаарын бохирдлыг шүүж чадахгүй байна. Мод ногоон харагдаж байгаа болохоос үхчихсэн" гэв.

Харин ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн хүрээнд гурван асуудалд нэгдмэл байр сууринд хүрсэн гэдгийг тэрээр хэлсэн юм. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гамшгийн бүсээ тодорхойлох. Тус бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлох ёстой аж. Хоёрдугаарт, Онцгой горимоор ажилладаг болох. Онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгох. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нэрийг Онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөх. Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин нүүлгэн шилжүүлэх. Бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох ёстой. Засгийн газрын ордныг хотоос гаргавал олон зүйл өөрчлөгдөнө хэмээн үзэж байгаа юм байна.

Тэрээр энэ мэтчилэн ярьсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд "Монголчууд бид АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулсан вэ гэдгээ эргээд саная. Энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад төр засгийн бүх байгууллагууд нэгдэж ажилласан. Хэвлэл мэдээлэл нэгдсэн. Их дээд сургуулиуд нэгдсэн. Ард түмэн нэгдэж сайн дурын 1000 гаруй залуучууд ажилласан. Ингэснээрээ бид АСЕМ дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж олон улсад эх орныхоо эерэгээр сурталчилж чадсан. Яг үүн шиг утааны эсрэг тэмцье. Улс төржихөө больё" хэмээснээр уулзалт өндөрлөсөн юм.

GoGo.mn сайт: -Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үеийн үед АН, МАН-ын улс төрийн маргаан, шийдвэрээс үүссэн шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хийгдээгүй юм бэ. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй байна вэ?

Ц.Элбэгдорж: -Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

NTV телевиз: -Иргэдийн зүгээс хотын татварыг өндрөөр тогтооё гэсэн санал гаргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сайжруулсан зуух зэрэг алдаатай бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу?

Ц.Элбэгдорж: -Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх.

TM телевиз: -Таны шагнал авсаныг сэтгүүлчид бид мартсан байх. Гэхдээ та 2009 оноос хойш агаарын бохирдлын чиглэлээр ярьж байсан. Тэгвэл найман жилийн ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг дөнгөж одоо хүлээн зөвшөөрч байгаа юм уу. Яагаад өмнө нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэж яриагүй юм бэ?

Ц.Элбэгдорж: -Шүүмжлэлийг би хүлээн авна. Өөрийгөө магтсанд намайг уучлаарай. Утааны асуудалд улстөржүүлэлгүйгээр зорилт гаргаад ажилламаар байна. ҮАБЗ өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зөвлөмж гаргасан. Энэ асуудал ярьж шийдвэрлэх асуудал биш. ҮАБЗ агаар, орчны бохирдлын асуудлыг гурван сар тутамд нэг удаа хэлэлцэж байхаар болсон. Утааны асуудлыг Үндэсний хороо сард нэг удаа, байнгын хороо улиралд нэг удаа хэлэлцэхээр болсон. Би энэ УИХ-ын бүрэлдэхүүнд маш их итгэж байна. Энэ УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс бий. Тэд нарт шийдэх итгэл, зориг байгаа. Энэ асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй бол УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүс цаг нөгцөөж байна гэж үзнэ.

TV5 телевиз: -Сайн санаачлагууд гаргаж байна. Гэхдээ энэ санаачлагууд хэзээ биелэх вэ.

Ц.Элбэгдорж: -Утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдлын асуудал гарч ирнэ. Ойрын 50-60 жилдээ сэргээн босголт явагдана. Шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий.

Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм. Харин уулзалтын төгсгөлд тэрээр "Монголчууд бид АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулсан вэ гэдгээ эргээд саная. Энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад төр засгийн бүх байгууллагууд нэгдэж ажилласан. Хэвлэл мэдээлэл нэгдсэн. Их дээд сургуулиуд нэгдсэн. Ард түмэн нэгдэж сайн дурын 1000 гаруй залуучууд ажилласан. Ингэснээрээ бид АСЕМ дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж олон улсад эх орныхоо эерэгээр сурталчилж чадсан. Яг үүн шиг утааны эсрэг тэмцье. Улс төржихөө больё" хэмээснээр уулзалт өндөрлөсөн юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Ger horoololiig nuulgej chadahgui bol yadaj.ter ih munguuruu tuviin dulaanii tavij ogch boldoggui yumuu?

    0 0 Хариу бичих
  2. utaagaar ur huuhduudee horduulna.bas deerees n tsetserlegiin nylh huuhduudees malchdad tuslah handiv nehne.ene yu bolj bnaa.2 oitoi nylh huuhduudees zaavaj 2 kilo guril esvel 2kilo budaa sahar avchir geh yum.arai l bishee.hodoonii malchid maani bidnii ur huuhdiig utaandaa hordoj uushiggui bolj baihad setgel gargaj ymar ayn zohioson bilee.bid tednii hotond orj mal huig n orolddoggui yumsan.yahaaraa huvidaa maltai irged n ydraad,huuhdeech emchluulj chadahgui emnelgiin shal baraadsan hotiinhon mongotei haragdaad baidag yum.arai l davarch baigaan bish uu.

    1 0 Хариу бичих
  3. Элбэгдорж монголын ард тумнийг оронд оруулж, монголын хогжилын хурдацыг сааруулж, утаанд умбуулахад их хувь нэмэр оруулсанаа гайхуулаад биднийг доромжлоод Байна Чамайг харахаар дургуй уур 2 зэрэг хурээд Байна Чамайг байхад ОХУ-тай харилцаа хэзээ ч сайжрахгуй

    0 0 Хариу бичих
  4. Эрдэнэтийг шүүмжлээд ирэхээр гэнэт гарч ирээд Эрдэнэт бол хуулийн дагуу хулгайлагдсаныг шүүмжлээд ч байгаа юм шиг, зөвтгөөд ч байгаа юм шиг донгосоод байсан. Одоо гэнэт утааг арилгах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг хоосон дэмийрэхээ боль доо.

    0 0 Хариу бичих
  5. EB-eeg utaa gej shoudaj baihiig ni sain medehgui l baina. Utaa ih,baga tengeriin amand hurchiheer l amia bodoj ard tumendee hairtai bolj surjignej baigaa yum baina l daa

    0 0 Хариу бичих
  6. наадах чинь одоо энэ надад хамаагүй угаасаа бохирдцон байна яая гэхэв би ерөнхийлөгчийн суудлаас одоо буулаа явж мөнгөө үрж амьдарья гэдэг л хариу өгсөн байнашдээ хөгийн новш вэ

    1 0 Хариу бичих
  7. Утаа байна гэж олон удаа ярьжээ. Сайн байна. Харин утааг арилгах талаар юу ч хийгээгүй нь харамсалтай байна

    1 0 Хариу бичих
  8. Их Тэнгэр, Бага Тэнгэрт утаа очиж байгаа бол Байгаль Орчины сайд, мөн өөрий чинь хамгаалагч нар МУУ л ажиллаж байна даа, Төрийн Тэргүүнийг утаанаас хамгаалж чадахгүй бухимдуулж зангиагүй яриа хийлгүүлэх хэмжээнд хүргэж байдаг, Ерөнхийлөгч маань ингэж бухимдаж байхыг бодход ХООЛОЙН нь ХОРСОЖ ДЭЭ янз нь, Жирийн бид ч яахав ээ бараг Утааны дархлаатай болсон байх өө, хэр баргийн утаанд цээж хорсоно гэж байхгүй шүү дээ,

    0 0 Хариу бичих
  9. за даа энэ Утаа мөддөө арилахгүй дэгээ, Ерөнхийлөгч утааны асуудлаар яриад л байдаг, Байгаль Орчины сайд нь еөөр ач холбогдол өгч байгаа юм байхгүй УНТААД байдаг, Ингэхлээр чинь яаж УТАА багасана аа, Сүүлдээ сайд нь УТААНАДАА манараад аан,

    0 0 Хариу бичих
  10. Өөрийнх нь оршин суудаг Их тэнгэрийн аманд утаа очингуут ухаан ордог байна штээ. Элбэгдоржийн хувьд утаа ярих шаардага алга. Капла, Эрдэнэтийн 49 хувийн хулгай, Зоригийн хэрэг, Энхбаярын хэлмэгдүүлэлт энэ тэрээ учрыг нь ол.

    2 0 Хариу бичих