Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо

С.Цолмон


Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-ны өдөр  тохионо. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. 

Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллаж буй.

Тэгвэл энэ өдөр шагнал гардуулах, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ой болохоор л цэцэг өргөж бөх барилдахаар л болдог юм байх даа.Үндсэн хууль баталсан хүмүүсээс амьдралын түвшин доогуур байгаа хүмүүсээ эргэж тойрох.Үндсэн хуулиа сайн сурталчлах хэрэгтэй.Ард иргэд бүгдээрээ хуулиа сайн ойлгож мэдэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ