Тбилисийн тэмцээнийг сэргээнэ

Б.Тайван


FILA-гийн календарчилсан төлөвлөгөөнд 1962 оноос багтсан, тухайн цагтаа “Бага дэлхийн аварга” хэмээн нэршиж байсан Тбилисийн уламжлалт тэмцээнээ Гүржийн бөхийн холбоо дахин сэргээж, ирэх зургадугаар  сарын 11-12-нд UWW-гийн грандри статустай явуулахаар болов. 30 гаруй жил чөлөөт бөхийн ертөнцөд хамгийн алдартай, нэртэй байсан тус тэмцээнийг ЗХУ бутасны дараа Вахтанг Балавазе, Гиви Картозия нарын алдарт бөхчүүдийн нэрэмжит болгосон билээ. Харамсалтай нь нэр солиод дээрдээгүй бөгөөд оролцогч орны тоо, чанар улам сулдсаар 2011 оноос Тбилисийн олон улсын тэмцээнийг зохион байгуулаагүй юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)