“Манжуур мисс 2016”-г Монгол гоо бүсгүй тэргүүллээ

Б.Оюу


“Манжуурын мисс” тэмцээн БНХАУ-ын Манжуур хотод 13 дахь жилдээ болж өндөрлөсөн байна. Уг тэмцээнд Монгол, Орос, Хятад улсын гоо бүсгүйчүүд оролцож авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлддөг билээ. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй оролцжээ.

Үүнээс тэмцээний ялагчаар манай улсын оролцогч Н.Мишээлт тэргүүн миссээр шалгарсан байна. Харин БНХАУ-ын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарсан бол ОХУ-ын оролцогч Павлисова гуравдугаар байрт оржээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)