Монгол брэнд Австрийн зах зээлд гарчээ

Б.Оюу


Дизайнер О.Номулун “O.N.O” хэмээх торгон хувцасны монгол брэндийг Австрийн зах зээлд гаргажээ. Тэрээр 18 настайдаа анх тус улсад өөрийн гар урлалын үзэсгэлэнгээ гаргаж байсан аж. Одоо харин “O.N.O” брэндийн алчуур, зангиа, цүнх зэргийг урлан зах зээлд гаргасан байна. Тэрээр монголын үндэсний хэв маягийг шингээсэн гар урлалыг дэлхийд таниулах зорилготой гэнэ. Дизайнер О.Номулун олон улсын томоохон үзэсгэлэнгүүдэд урилгаар оролцдог бөгөөд өнгөрсөн онд орон орны шилдэг уран бүтээлчдийн оролцдог Белги улсад зохиогдсон “Ladies day” шоунд торгон ороолт, алчуурны коллекцоороо амжилттай оролцжээ.

Мөн тэрээр энэ онд тус брэндийн нэрийн дэлгүүрээ Австри улсад нээхээр төлөвлөөд байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хятад торгуу?

    0 0 Хариу бичих
    • Брэнд ээ?

      0 0