“Краппын сүүлчийн бичлэг”-ийг үзэцгээе

Б.Оюу


Ирландын жүжгийн зохиолч Самуэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг” моно жүжиг өнөөдөр “Black box” театрт ганцхан удаа тоглогдох юм байна. Жүжгийн гол дүр Краппад жүжигчин Г.Мөнхжаргал, найруулагчаар М.Боролдой, зураачаар С.Мягмар, техникчээр Ч.Билгүүн нар ажиллах аж.

Дашрамд дуулгахад уг театр абсурд жүжгийн ноён оргил Самуэл Беккетийн жүжгүүдийг цувралаар тайзнаа амилуулж байгаа юм байна. Үүний өмнө тус зохиолчийн “Годог хүлээхүй” жүжгийг тоглож, судлаачдаас сайн үнэлгээ авсан билээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)