Худагт унаж, 20 гаруй хэмийн хүйтэнд хоёр хоносон эр амьд үлджээ

Х.Батсайхан


Сербийн иргэн Йездимир Милич энэ сарын 6-ны өдөр гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрээс хүнсний зүйл цуглуулахаар нимгэвтэр хувцаслаад гэрээсээ гарчээ. Тэрээр буцах замдаа яагаад ч юм бэ, гудамжиндаа байдаг худагт унасан байна. Түүнийг нэг гудамжных нь хүн хоёр хоногийн дараа л тохиолдлоор мэдэж, цагдаа, түргэн тусламж дууджээ. Мань эр унахдаа хүнсний зүйл хийсэн цүнхээ худгийн хажууд үлдээсэн нь аз болж хүний анхаарлыг татсан юм байна. Худаг таван метрийн гүн учир гал унтраах ангийнхан ирж байж татаж гаргасан гэнэ.

“Хөгшин тив”-д энэ жил ер бусын хүйтэн өвөл болж буй. Ялангуяа Зүүн Европт маш их хүйтэрч, осгож нас барсан хүний тоо хэдэн арваар хэмжигдэж байгаа юм. Сербийн Засгийн газар хүйтрэлттэй холбоотойгоор оны өмнө өмнө онцгой байдал ч зарлаж байсан гэнэ. Гэтэл ойрын хэдэн жилд тохиолдоогүй ийм хүйтэн өвөл худагт унаж, хоёр хоноод амьд үлдэнэ гэдэг маш азтай хэрэг учир хэвлэлүүд онцгойлон мэдээлэл болгож бичжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ