Атомын цахилгаан станцад осол гарчээ

Х.Батсайхан


Бельгийн “Дул” атомын цахилгаан станцад осол гарсны улмаас дөрөвдүгээр реактор нь зогсчээ. Цахилгаан станцыг эзэмшигч “Electrabel” компани энэ талаар мэдээллээ. Осол дөрөвдүгээр реакторын цацраг идэвхит бүсэд гарсан ч мэдрэгч ажилласнаар реактор автоматаар зогссон байна. Ослоос болж цахилгаан станцын нэг ажилтан эрүүл мэндээрээ хохирсон, хохирогч маш хүнд шархадсан ч амь нас нь аюулгүй гэдгийг компанийн удирдлагууд мэдээллийнхээ үеэр дурдсан байна.  

 Бельгийн атомын цахилгаан станцуудад осол эвдрэл гарах давтамж нь хэтэрхий ойрхон болсон тул хөрш Германы эрх баригчид атомын цахилгаан станцуудаа хаахыг нэг бус удаа сануулж байсан

Баруун Европын улсууд газар нутаг багатай, хоорондоо маш хамааралтайгаар оршдог. Бельгийн атомын цахилгаан станцуудад осол эвдрэл гарах давтамж нь хэтэрхий ойрхон болсон тул хөрш Германы эрх баригчид атомын цахилгаан станцуудаа хаахыг нэг бус удаа сануулж байсан юм. Тухайлбал, ХБНГУ-ын Байгаль хамгааллын сайд Барбара Хендрикс аюулгүй байдал бүрэн хангагдаагүй “Дул” станцын гуравдугаар реактор, “Тианж” станцын цахилгаан блокийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд Бельгийн эрх баригчдад албан ёсоор тавьж байжээ. Харин Бельгийн эрх баригчид тэр үед “Онц шаардлагагүй” хэмээн хаахаас татгалзаж байж.

Сая осол болсон “Дул” нь 1975 онд ашиглалтад орсон, Бельгийн хамгийн анхны атомын цахилгаан станц юм байна. Уг станцад 2015 оны арваннэгдүгээр сард дэлбэрэлт болсон ч албаар цацраг идэвхи алдагдалгүй өнгөрч байжээ.

Бельгийн атомын цахилгаан станцууд нийт долоон реактортой бөгөөд эрчим хүчний хэрэгцээний 55 хувийг хангадаг аж.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)