Бүртгэлийг хэн будлиулав?

С.Батзаяа


АН-ын даргын сунгаа нам гүмхэн өрнөж байсан ч сурталчилгааны хугацаа дундаа орохтой зэрэгцэн нэр дэвшигчид өөр өөрсдийн арга барилаар PR-аа хийж эхэлжээ. Өнгөрсөн сарын 21-нээс эхэлсэн сурталчилгаа 40 хоног үргэлжилж, энэ сарын 28-нд дуусна. Товчхондоо, нохойн дуу ойртох тусам багцалсан таван сум шиг эв түнжинтэй байна гэж нийслэлээс “хөтлөлцөөд” гарсан тэд нэгнийгээ намнасан өнгө аястай “мэдэгдлүүд” хийх болжээ. 

Таван нэр дэвшигчээс тэр, энэ өнгөлж байна гэх маягтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй түгж эхэлсэн нь үүний нэг жишээ. Энэ нь тухайн нэр дэвшигчийн багаас гаргаж байгаа мэдээ гэдгийг ч АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тойруу утгаар хэлчихсэн. Тэрээр “АН-ын зүгээс  нэр дэвшигчдийн үнэлгээ, дэмжигчдийн тоог гаргах ямар ч санал асуулга явуулаагүй” гэдгийг баталж байгаа юм. Үүнээс гадна уулзалт хийж буй газраасаа хамаараад нэр дэвшигчид нэг зүйлийг хоёр өөрөөр ярих, нэгнийгээ доош хийх гэх зэргээр сурталчилгаа ширүүсч эхэлжээ. 

Даргын сунгаанаас хэн нь ч нэрээ татахгүй 

АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигчийн нэрээ татах сүүлийн хугацаа маргаашаар дуусгавар болно. Сурталчилгааны явцад дээрх таван хүнээс хоёр нь нэрээ татах байх гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч тэдний хэн нь ч нэрээ татахгүй байхаар тохиролцсон гэдгийг эх сурвалж хэллээ. Гэхдээ нэгэнт өрсөлдөөн намын удирдлага болоод өөрсдийнх нь яриад байгаа шиг эвтэй явахгүй нь өрнөж буй үйл явцаас харахад ил байгааг дээр дурдсан. Нэр дэвшигчид уулзалтууд дээр тус бүр 20 минутын хугацаатай ээлжилж ярьж буй. Ингэхдээ С.Эрдэнэ “Залуучууд ачаа үүрэх болоогүй” хэмээн Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарт хандаж хэлж, тэр тусмаа Ж.Батзандан руу хатуу үг байсхийгээд чулуудаж байгаа гэх. С.Эрдэнэ, Ж.Батзандан нар хоёул “Шонхор” фракцынх. Нэг фракцаас хоёр хүн даргын сунгаанд өрсөлдөж байгаа нь нам доторх фракц эв нэгдэлгүй байна гэж шүүмжлэх хүн ч байсан. Харин Ж.Батзандангийн хувьд АН-ын даргын сонгуульд оролцож байж АН-аа муулах тактик барьж буй нь С.Эрдэнэд таалагдахгүй байгаа бололтой. Залуу гэдгээр “гоочлогдож” буй Лу.Гантөмөрийн хувьд харин ч бодлого дэвшүүлж, намын шинэчлэлийн талаархи цэгцтэй байр суурь илэрхийлж яваа гэх. 

ХААН банкинд орсон нийт мөнгө хоёрыг тулгах шаардлага үүсчээ. Мөн үүрүүд дээр оюутнууд мөнгө тушаасан баримтгүй өөрийн бичиг баримттайгаа бүртгүүлэх гэж их ирсэн байна. Мөнгө тушаасан баримтыг нь нэхэхэд “ХААН банкинд нэгдсэн журмаар тушаасан гэсэн” гэх хариулт өгч байжээ.

Үүнийг хойш тавиад “Шонхор”-ынхон сунгааг сүлжээ байгуулах уралдаан болгосон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, АЭХ-ны шугамаар орон нутагт уулзалт зөвлөгөөн хийж эхэлсэн бөгөөд тус холбооны тэргүүн С.Одонтуяа саяхан Сэлэнгэ аймагт очиж ажилласан байна. Тэрээр “Шонхор” фракцад харьяалагддаг гэдгийг улс төр гадарладаг хүн бүр л мэднэ. Харин энэ удаад нэг фракцын хоёроосоо Ж.Батзанданг гэхээс илүүтэй нэг дүүргийн С.Эрдэнээгээ дэмжсэн байх магадлал өндөр. 

Үүнээс гадна С.Эрдэнийн сонгуулийн багт БНН-ын дарга, “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан идэвхтэй ажиллаж эхэлснийг ч цахим сүлжээгээр явж буй бичлэг баталж байгаа. Тэрээр компанийнхаа бүтээгдэхүүнээс АН-ын гишүүдэд тарааж байгааг баримттай нь биччихсэн бичлэгийг өөрөөр тайлбарлах аргагүй. 

С.Эрдэнийг Баянгол дүүргийн удирдлагуудыг өөрийнхөө хүрээллээр дүүргэсэн гэх шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг АН-ын ХЭГ-т хамгийн түрүүнд авчирч өгсөн дүүрэг нь Баянголынхон. Гэхдээ Баянгол дүүргийн АН-ын гишүүдийн бүртгэлийг гишүүдийнх нь өмнөөс хийж, анкетыг нь бөглөсөн байсан гэх мэдээлэл ч байна. Өчигдөр л гэхэд бусад нэр дэвшигчийнх нь шадар туслахууд “Баянголын нэг PC тоглоомын газар АН-ын бүртгэлийн шивэлт” хийгдэж байгаа талаар зарласан байх юм. Үүн дээр нэмээд халамж, нийгмийн даатгалын ажилтнууд хөдөөгүүр очиж ажиллаж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээгээр хөвөрч байна. Намд олон хүн шинээр элсүүлж, элссэн тохиолдолд бүс нутгаас хамааран 5-20 мянган төгрөгийн урамшуулал өгч буй гэх яриа ч АН-ын дотоодод өрнөж буйг хэлэх нь илүү биз ээ. 

Хоёр  хоногт 100 мянган гишүүн татвараа төлсний учир

Дээр өгүүлсэн бүхнийг цахим ертөнцөд өрнөж буй “хов жив” гэж тооцвол жинхэнэ будлиан бүртгэл дээр хийгдэж байгаа гэнэ. Мэдээж будлианы эх үүсвэр нь таван нэр дэвшигч, тэдний ар талд байгаа багийнхан. Харин хэн нь АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг будлиулсан бэ гэдэгт л баттай хариулт хэнд ч алга. Одоо тайлбарлая. 

Ардчилсан нам гишүүдээ шинэчлэн бүртгэх ажлыг арванхоёрдугаар сарын 8-нд эхлүүлж, энэ сарын 6-нд дуусгасан. Энэ хугацаанд буюу нэгдүгээр сарын 1-нд бүртгэлд 18 мянган хүн хамрагдаад байсан билээ. Улс орон даяар АН 180 мянган гишүүд дэмжигчидтэй гэсэн хэр нь 10 орчим хувь нь бүртгэлдээ хамрагдсан нь хангалтгүй, тэгээд ч “онигоо” болж дуусах нь бүртгэлийн хугацаагаа, бүр даргын сунгаагаа ч хойшлуулъя гэх саналыг УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр гаргаж байжээ.  

Гэтэл бүртгэл дуусахаас ердөө хоёрхон хоногийн өмнө дээрх тоо огцом өсч эхэлсэн юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-нд 40 мянга, 5-нд 97 мянга, 6-ны 12.00 цагийн байдлаар 116 мянга болж өсчээ. Улмаар нэгдүгээр сарын 6-ны 24.00 цаг гэхэд 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээллийг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өглөө. Гишүүдийн тоо ийнхүү огцом өссөнд таван нэр дэвшигч тавуулаа гайхацгааж байгаа аж. Тиймээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн нэрсийг тулгах саналыг тавуулаа гаргасан. Үүнээс хамгийн ноцтой зүйл нь дээрх 176 мянган гишүүн хэн яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байгаа аж. Тэд энэ 176 мянга гэх тоог ХААН банкинд тушаасан нийт мөнгийг гишүүдийн жилийн татвар болох 1200 төгрөгт хувааж гаргаж иржээ. Тоглоомын тодорхой байгаа дүрмээр бол АН-ын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн хүн бүр өөрийн регистрийн дугаараараа ХААН банкинд 1200 төгрөг төлж бүртгүүлэх учиртай. Ингэж бүртгэхдээ мөнгө тушаалтыг бөөнөөр хийхгүй байхаар тохирсон гэх яриа ч бий. Гэтэл улс орон даяар хамгийн их очер дугаартай, ачаалал өндөртэй байдаг ХААН банкинд өдөртөө АН-д элсэхийн тулд 50, 50 мянгаараа хүн бүртгүүлнэ гэхээр “но” орчихсон гэх хардлага гараад байгаа аж. Товчхондоо, АН-д элсч байгаа болон өмнө нь гишүүн байсан хүмүүсийн дийлэнх нь шинэчилсэн бүртгэлд хамрагдах гэж банкинд дугаарлаж 1200 төгрөгөө төлөөгүй гэсэн үг. Одоо нийслэл, дүүрэг, хороо, 21 аймаг, суманд байгаа АН-ын үүрүүдэд биеэр очиж бүртгүүлсэн, ХААН банкинд орсон нийт мөнгө хоёрыг тулгах шаардлага үүсчээ. Мөн үүрүүд дээр оюутнууд мөнгө тушаасан баримтгүй өөрийн бичиг баримттайгаа бүртгүүлэх гэж их ирсэн байна. Мөнгө тушаасан баримтыг нь нэхэхэд “ХААН банкинд нэгдсэн журмаар тушаасан гэсэн” гэх хариулт өгч байжээ. 
Иймээс л бүртгэлийг хэн будлиулав гэх асуулт АН-ын дотоодод тавигдаад байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  2. Яаж 2 өдөрт 170000 мянган хүн мөнгөө тушааж бүртгүүлж амжихын шал худлаа. Угаасаа хаан банк өдөр бүр очер ихтэй байдаг. АТМ нь хүртэл бусад атм ээс удаан хүн бүр мэднэ.

    0 0 Хариу бичих
  3. http://Cash4Visits.com/ref.php?refId=344870 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  4. МАНд урвасан Элбэгдорж Алтанхуягийг гаргахгүй гэж л будлиантуулсан өөр юу байдгийн

    0 0 Хариу бичих
  5. Ардчилсан намын шинэ дарга цаашдаа Монгол улсын Ерөнхий сайд Л.Гантөмөр болой. Миний 5 зоосонд хичнээн ч үзээд яг л ингэж буугаад байгаа юм даа. Харж л байгаарай.

    0 0 Хариу бичих
  6. Horiig nairuulah shig bolj bndoo...amjilt husie luivarchidaa......Ardiin namd ch hamaatai

    0 0 Хариу бичих
  7. Erdene luivarchin baahan ooriin humuusiig munguur elsuulj baigaa n todorhoi bolloo doo. Ene sungaa utgaa aldlaa.

    0 0 Хариу бичих
  8. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  9. АН-ынхан сурсан юмаа хийжээ. Сурсан юмыг сураар боож болохгүй гэж

    0 0 Хариу бичих
  10. Бүртгэлийг хязгаарласан буруу.Эрхэмбаяр дандаа буруу ажиллах юм.

    0 0 Хариу бичих
  11. Олон юм бичилгүй сонгуулиар маш олон хүн ардчилалыг дэмждэгийг харцагаа

    0 0 Хариу бичих
  12. ednii hen ni ch AN-n darga bolson AN- hol yavahgyi demjich mass AN -d itgehee bolison shyydee.

    0 1 Хариу бичих
  13. Банкууд энэ өдрүүдэд маш ачаалалтай ажилласан итгэхгүй бол банкнуудаас асуу. Банкинд бөөн бөөнөөр мөнгө аваачиж өгсөн хүн алга. Нэр дэвшигч нарын туслахууд худлаа бурхаа болиоч

    0 0 Хариу бичих
  14. Эрдэнээ,Жагаа 2 ороо нь ороогоороо,жороо нь жороогоороо нийлж дээ.

    0 0 Хариу бичих
  15. Ядахнаа эхлээд нэрээ шинэчлэх хэрэгтэй. Зөвхөн нэрээ солин МАХН-аас МАН болж яаж шинэчлэгдэн өөдлөж байгааг хараач.

    0 0 Хариу бичих
  16. Банкууд маш ачаалалтай ажилсан шүү. Хаан банкны салбаруудаас лавлаж асуу. Худал юм бичүүлж намыг бүү самар.

    0 0 Хариу бичих
  17. Маш их итгэсэн нам маань дээрэмчид ийн бүлэглэлийн гарт орсон учир итгэл алдарсан. Сосо-н хэлдэг үг үнэн байна энэ нам тарах хэрэгтэй бусад нам хамаагүй барьцах хэрэггүй . Хуучин цагийн өвгөн партизанууд хойшоо бол мэдлэгтэй соёлтой залуус урагшаа бол . Үүнийг нийт хүмүүс ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ..

    0 0 Хариу бичих
  18. buus aldag,bugs uhdag, nanchid urgudug, narmai needeg yu yu ch bilee tiimerhuu 5-n huruutai tustei yum bish uu kk

    1 0 Хариу бичих
  19. Ард түмэн аль хэдий нь сумтай тав гээд нэрлэчихсэн байна лээ хэхэ.

    0 0 Хариу бичих
  20. idej uuj hanaj ysadahgui erdene metiin uls darga bolbol ene nam alga bolno doo gishuudee ta nar shine shudraga hun gargaj ireerei

    0 0 Хариу бичих
  21. Эд бүтэхгүйээ. Хөгшин бурхиуд яг шинэчлэгдэж харагдаач

    0 0 Хариу бичих
  22. Худлаа гарууд

    0 0 Хариу бичих