Л.Жавзмаа: С.Зоригийг хөнөөсөн хутгыг хайж, муу усны нүх, жорлон ухаад юу ч олоогүй

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван иргэн анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсоод буй. Одоо Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын мөрдөн байцаагчид захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байна.

Харин ял сонссон хүмүүсийн ар гэрийнхэн шүүхийн шийвэрийг эсэргүүцэж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотын талбайд жагсаал хийсэн. Энэ үеэрээ ноцтой баримт дэлгэнэ гэдгээ мэдэгдэж байсан ч ямар нэгэн баримт үзүүлээгүй юм. Тэгвэл тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд захидал илгээжээ. Захидалдаа Ц.Амгаланбаатар болон Б.Содномдаржаа нарын тухай өгүүлж, хууль хяналтын байгууллагынхны шалгалтын явцын талаар ч дурдсан байна.  Мөн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа энэхүү захидлынхаа хамт Ц.Амгаланбаатарын тухай өргөмөл эгч Ц.Гансүрэнгийн бичсэн тодорхойлолт, С.Зориг агсныг хөнөөсөн хэргээ нуухын тулд дөрвөн хүнийг галдан шатаасан гэх хэргийн нотломжийг хавсаргажээ.

Уг захидлыг нэмэлт хачиргүй, бүрэн эхээр нь хүргэе.

“Таны энэ өдрийн мэндийг эрж ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу/19/ багийн иргэн өндөр настан, Алдарт эх Жавзмаа гэдэг хүн байна. Би нөхрийн хамт 1970 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Нөхөр маань Булган аймгийн Хангал сум. Би өөрөө Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумын хүн. Мал зүйч мэргэжил эзэмшээд Төв аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар, Борнуур, Баянчандмань сангийн аж ахуй, мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Орхон аймгийн А.Д.Х захиргаа, Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн тасаг, Хүнс, Хивсний комбинатад мэргэжлийн дагуу ажиллаж байгаад 1990 онд ардчилал ялж, Сангийн аж ахуй, нэгдлүүд задарч, мал аж ахуй, газар тариалангийн ажил зогсонги байдалд орсон үед 1991 онд мэргэжлээ ашиглан Увс аймагтаа сүү, ногооны хавсарсан фермерийн аж ахуй байгуулж олон мянган литр сүү цагаан идээ, олон тонн төмс хүнсний ногоог Эрдэнэтийн хөдөлмөрчдийн хүнсний хангамжинд нийлүүлж, зохих үр дүнд хүрч байсныг аймаг, хотын удирдах хүмүүс болон удирдлага үнэлж байсан болно.

Тухайн үед хавар гуравдугаар сарын 20-ноос эрт ургацын байцааны үрсэлгээ гаргах, тавдугаар сарын эхнээс эхлэн хүнсний ногооны үр тариалалт эхлэх, төл бойжуулах, хүнсний ногоо, сүү саалиа борлуулах, мал бэлчээх, хариулах, зундаа ногооны зэрлэг устгах, бордох, манах, услах, намар 8-11 сар хүртэл хадлангаа авах, хашаа саравч бэлтгэх гээд өвөлжилтийн бэлтгэл хангах, төмс хүнсний ногоогоо хураах, сэврээх, зоорилох, борлуулах гээд ёстой борив бохис хийлгүй хөдөлмөрлөж байсан. Энэ үед гол хүч тулгуур болж байсан хүн маань миний хүү Содномдаржаа юм шүү. Хүү Б.Содномдаржаагийн маань 10 сараас 11 настай 4 нялх хүүхэд эхнэр нь амьдарч байна. Амин зуулгыг бүрдүүлж тэжээдэг ганц хүн нь байхгүй болохоор эд нар нь арай ядан амьдарч, их л хэцүү байх юм даа.

2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан байх юм. Манайх 1991 онд тэр хүүг 9 настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон .

Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг “Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд “Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв.

Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй юмаа. 2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө 09 цаг орчимд хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогсоход хүү маань ямар хүмүүс манайд ирдэг билээ гээд очтол форм бүхий 6 мундаг эр яах ийхийн завдалгүй гавлан дан футболктой нь машинд чихэн оруулж хааш нь ямар хэргээр авч явааг ч гэрийнхэнд нь мэдэгдэлгүй авч явсан юм.

 Хар маск баг зүүсэн 12-14 хүн ирж гэрт нь хүн оруулахгүй нэгжлэг хийж, нөгөө 28 хуудас мессеж, зургийн альбом гар утас зэргийг хурааж авсан

Үдээс хойш 14 цаг өнгөрч байхад зарим нь нүүрэндээ хар маск баг зүүсэн 12-14 хүн ирж гэрт нь хүн оруулахгүй нэгжлэг хийж, нөгөө 28 хуудас мессеж, зургийн альбом гар утас зэргийг хурааж авсан болно. Эхний дөрөв хоног хүүг маань хаана аваачсан нь мэдэгдэхгүй байсан учир Эрдэнэтийн болон хотын бүх шоронгоос асууж сурагласаар эцэст нь Төв аймгийн 461-р хорихт очиж асуухад байгаа, байхгүй гэж уймруулсаар сүүлд нь нэг юм байгаа гэж мэдсэн юм.

Энэ хэрэг тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг ашиглаж ТЕГ жүжиг найруулсан жинхэнэ улс төрийн аллага хийсэн хүмүүсийг хаацайлан энгийн иргэн хүүг маань дарамтлан гүтгэж хэргийг займчуулан булзааруулж тохон хүлээлгэх маш муухай арга сэдэж байгаа гэж би үзэж байна.

Хүү маань Эрдэнэтэд 7 настай ирсэн. Эндхийн сургуулиудад боловсрол эзэмшиж бараг Эрдэнэт хотоос гарч үзээгүй, тэр С.Зоригийг алагдах үед 22 настай байсан. Хот ч орж үзээгүй юм.

Сүүлийн үед засаг төрөөс дэмжиж байсан жижиг дунд үйлдвэрийн асуудалтай холбогдуулан хоршоолол аж ахуй байгуулж блокны цех, машин засварын газар, угаалга,  бусад зүйлс үйлдвэрлэхтэй холбогдуулан барилга, төхөөрөмж барих, бэлдэх ажил хийж байх яг тэр үед нь хамаг ажлыг нурааснаар барахгүй Монголын ирээдүй болсон энэ олон нялх үр садад нь сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн маш хүнд дарамт үзүүллээ.

Монголын ирээдүй болсон энэ олон нялх үр садад нь сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн маш хүнд дарамт үзүүллээ.

-Хүүг маань баривчилсан эхний долоо хоногт аймшигтайгаар дарамталж “1937, 1938” оны их хэлмэгдүүлэлт шиг элдвээр тарчилгаж, хэрэг үүсгэх хүлээлгэх гэж гарын үсэг зуруулах, өмгөөлөгчгүйгээр байцаалт авах, Амгаланбаатараар дарамтлуулах, тэр ч байтугай гэрчүүдийг хүртэл хэлүүлэх, сандал өргүүлэх, суух босгох зэргийг хийж байсныг мэднэ. Айл аймаг болсон жинхэнэ манайхыг мэддэг, хариуцлагатай хүмүүс мэдүүлэг өгөхөөр тэдний мэдүүлгийг хүчингүй, тэрнийг хүлээж авахгүй гэсэн бичиг хүртэл ирж байсан. Тагнуулынхан тэр ялтан Амгаланбаатарыг өнгөрсөн өвөл хар машинтай дагуулж Эрдэнэтэд зугаацуулж, нөгөөх нь Зоригийг алсан хутгаа гэрийнхээ хашаанд муу усны нүх, жорлон руу хийсэн гэж хоёр өдөр хөлдүү баас шээс ухуулж юу ч олоогүй юм.

Эрдэнэт ирээд гэрийнхэндээ “Та нар намайг Зоригийг алсан гэж хэл гээд ширээ шаан айлгаж сүрдүүлж байсан болно. Тэгэхэд тагнуулынхан мөн л хамт явж байсан. Мөн 2006.12.21 буюу талийгаач С.Зоригийн амь нас хөнөөгдсөнөөс хойш найман жилийн дараа болсон явдлыг сая нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар тушаал дэвшихдээ, “С.Зоригийг хөнөөсөн хэргээ булзааруулах гэж айл шатаан дөрвөн хүний амь хохироосон” гэж огт үндэсгүй юм хэлж ичих ч үгүй Их хурлын гишүүдэд танилцуулсан байгаа юм даа. Арай ч дээ чааваас !!!

 2006 онд шатахдаа нөхөр нь 70 хувь, эхнэр нь 40 хувь согтолттой, халуун тогоо ажиллуулж байгаад унтсан, цахилгаан ашиглалтаас гал гарсан

Энэ айл нь 2006 онд шатахдаа нөхөр нь 70 хувь, эхнэр нь 40 хувь согтолттой, халуун тогоо ажиллуулж байгаад унтсан, цахилгаан ашиглалтаас гал гарсан юм билээ.

Гэтэл “Би энэ айлыг шатаасан, Чимгээ, Содномдаржаа хоёр байсан” гэж нөгөө Амгаланбаатар хэлсэн байна билээ. Монголын тагнуулын байгууллагын дарга нь нөхөр Б.Хурц, түүнтэй эвсэн нийлж ая тал авагч Монголын Ерөнхий прокурор Энх-Амгалан, Улаанбаатар хотын прокурор Амгаланбаатар, хяналтын прокурор Батжаргал гээч нөхдүүд энэ хэргийг үнэнээр нь олохын оронд олон жилийн буюу 18 жилийн дараа хийсвэр жүжиг найруулж, жинхэнэ зохион байгуулсан гэмт этгээдүүд нь хэргийг булзааруулж энгийн ардад тохон бүрмөсөн хаах оролдлого хийж байгааг шударга шүүгч та минь үнэнээр нь ойлгож хүүгий маань авран хамгаалж өгөхийг ариун цагаан сүүгээрээ, эх хүний сайхан сэтгэлээр чин сэтгэлээсээ хүсэн гуйя.

Таныг хүндэтгэсэн Баян-Өндөр сум, Их залуу /19/ багийн иргэн Л.Жавзмаа. 2017 оны нэгдүгээр сарын 02” гэжээ.

Уг захидлаас гадна “Тайлбар: Тэр ялтан Ц.Амгаланбаатар хэлэхдээ Эрдэнэтэд дөрвөн ам бүлтэй айлыг би шатаасан, Содномдаржаа хашааны хаалганы тэнд зогсож байсан гэж мэдүүлсэн. Тэр айл цахилгаанаас болж шатсаныг тогтоосон актыг хавсаргав. Ингэж нэг хэрэгт дайвар болгож бас хэрэг тохож гүтгэлэг хийж байна” хэмээгээд дараах баримтыг захидалд хавсаргажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 92 , 36, 8 , 13

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу бичсэн гэх мессежийг дэлгэлээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (51)

  1. Манай хууль хүчний байгууллагууд нь гэмт хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог ( тоон үзүүлэлтүүд ) бий . . . Гэвч энэ хэрэг илрээгүй их удсан нь улс төрийн оролцоо тэр дундаа ( Эрдэнэт) үйлдвэртэй холбоо бүхий ( улс төр) бизнэсийн бүлэглэлийн урт гар хэргийг хүний санаанд оромгүй хүмүүсээр үйлдүүлж улмаар ул мөрөө сайн балласанд байгаа юм . Гэмт хэрэгтэн гэгдэж байгаа Ц Амгаланбаатар гэгчийг тухайн үеийн хүн амины хэргээр нь цаазалсан бол энэ хэрэг бараг илрэхгүй байж мэдэхээр харагдаж байна . Цаазын ялгүй улс болсоны хүчинд илэрч байна шүү дээ Тэгэхээр манай улс цаазын ялгүй болсоноор хүн хэлмэгдэхээс 100% хамгаалж чадаж байна

    0 0 Хариу бичих
  2. ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО

    0 0 Хариу бичих
  3. монголчууд бид хүн чанар муутай их муу санаатай болсон хүмүүс юмдаа тэнэг хүнд ч ойлгомжтой жүжиг байхад сэтгүүлчид ,телевизүүд гээд таг дуугүй хэнд ч хэрэггүй юмыг хэрүүл болгож тараадаг сэтгүүлчид,телевизүүд, сайтуутай улсдаа

    0 0 Хариу бичих
    • yag unen hov jiv hytgah blhooro am uraldaal bdg jirgeechid setguulchid haachvaa. Chadahgui l dee duugarch manaihan ch hun myytai ulsuud da

      0 0
  4. энэ хэргийг үнэн мөнийг энгийн иргэд яаж тогтооховдоо, гагцхүү ялтнуудын ар гэрийнхний нотолж хэлж байгаагаар хүн алж хуулийн дээд авсан ялтнууд энгийн гэмгүй хүнийг гүтгэж хэрэгт холбогдуулдаг жишиг тогтвол бидний үе зүрхэнд мартагдашгүй шарх болсон 37 оны хэлмэгдүүлэлт давтагдах вий гэж сэтгэл зовох юмдаа

    0 0 Хариу бичих
  5. Манай хууль хүчний байгууллагууд нь гэмт хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог ( тоон үзүүлэлтүүд ) бий . . . Гэвч энэ хэрэг илрээгүй их удсан нь улс төрийн оролцоо тэр дундаа ( Эрдэнэт) үйлдвэртэй холбоо бүхий ( улс төр) бизнэсийн бүлэглэлийн урт гар хэргийг хүний санаанд оромгүй хүмүүсээр үйлдүүлж улмаар ул мөрөө сайн балласанд байгаа юм . Гэмт хэрэгтэн гэгдэж байгаа Ц Амгаланбаатар гэгчийг тухайн үеийн хүн амины хэргээр нь цаазалсан бол энэ хэрэг бараг илрэхгүй байж мэдэхээр харагдаж байна . Цаазын ялгүй улс болсоны хүчинд илэрч байна шүү дээ Тэгэхээр манай улс цаазын ялгүй болсоноор хүн хэлмэгдэхээс 100% хамгаалж чадаж байна

    0 0 Хариу бичих
  6. Жүжиг.

    0 0 Хариу бичих
  7. ENE BOL ILT JUJIG ...........TER BULGAN D 1 L NO BNDAA

    0 0 Хариу бичих
  8. Удахгуй юу болсон тухайд иргэдэд нээлттэй мэдээлнэ гэдэгт найдаж байна. Эх хуний сэтгэлийг ойлгож байна гэвч хэргийн уйл явц бурэн шийдэгдэж дуусаагуй буюу давж заалдах шатны шуух хурал болон захиалагчийн шуух хурал болоогуй байна шуу дээ.

    1 1 Хариу бичих
    • Давж заалдаад яахын захиалагч нь тэр байжээ гээл нас барсан хүний нэр хэлээл хэргийг хаана шд. Тодорхой нүдэн дээр жүжиг яваад байхад манайхан сохор дүлий адил л байх юм даа.

      0 0
  9. Өмгөөлөгч ч авахуулахгүй дарамтлаад, дараа нь тэр хүний үнэлгээ олны дунд унана гэж бодоод ойртохгүй шүү дээ. Амгаланбаатар.Ц гээд прокурор өөрөө үйлдсэн юм бишүү. Энэ жирийн хүмүүсийг их судалж хамаж шимэх сэдэв ихтэй болохоор Эрдэнэтийг сонгожээ.Одоо энэ сонгогдсон хяналтын хүмүүс ч гэсэн осолтой. Монголд амьдрах ирээдүй алга боллоо. 2,3 зуун мянгаараа гадаадруу сурах, ажиллах нэрийдлээр дүрвэж үлдсэн нь луйварчидын гарт зовох болж байна даа

    0 0 Хариу бичих
  10. gerchiin meduulegiig uguisgej bgaa humuus uursdiinh ni amiig sonsoh uu. ene olon hunii gomdolharuusal ene nuhduuded uiliin ur bolon buuna da

    0 0 Хариу бичих
  11. Гэхдээ хууль хүчний бүхэл бүтэн тогтолцоо, түүнд хамаарах олон байгууллагууд энэ гурван хүнийг хилс хэлмэгдүүлээгүй байх оо. Нууцлаад байгаа зүйл дотор гэрчлэх нотлох бодитой олон фактууд байгаа гэж итгэж байна. Арай ч ийм заваан юм хийхгүй гэж бодож байна.

    1 1 Хариу бичих
    • Тэгвэл ил гаргаал тавьчих хэрэгтэй шд юун улсын нууц байгаан худлаа шааж байгаан

      0 0
  12. Хуурамч л хэрэг шиг харагдаад байх юм, хүмүүс олигтой дуугар ч чадахгүй тагнуул цагдаагаас айж байгаа шд. Чаддаг хүмүүсээ яаж бол дээрэлхэж чадна до эрх мэдэлтэнгүүд. Хамт хийсэн гээд байгаа 2 юу гэж өчихийг нь л хармаар сонсмоор байгаамдаа

    2 0 Хариу бичих
  13. http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  14. Ghde yagd ter huu n ooroo bi alaagui ene hels hereg gej helehgui bgan boloo

    0 0 Хариу бичих
    • hiigeegyiee geed havtast heregtei taniltsahiig hysehgyi bn geed taniltsaagyi geed site bolgon deer garaad bsan bizdee

      1 0
    • Alaagui gej heljil bga bailgui de gagtshuu hudluh yarih buh erhiin hassan bga shu dee

      2 0
  15. Бүх талын гэрчээс мэдүүлэг авах ёстой байтал Ялдагдагчийн гэрчүүдээс мэдүүдэг авдаггүй чинь хууль завхаруулаж байгаа санаатай үүлдэл дээд шүүх энэ алдааг засаж бүхийл гэрч нараас мэдүүлэг авах Хэргийг мэдээлийн хэрэгсэлээр ард олонд нээлтэй явуулаж эргэлзээг тайлах хэрэгтэй

    6 0 Хариу бичих
  16. Монгол төр алуулчин хулгайч луйварчин нарын төр болсон шүү дээ Энэ бол юу ч биш тэд юу ч хийж чадна Нөгөө С Баярцогтын олон хувисгагч гэдэг хуурамч үүлдэлийн нэг арга энэ шүү дээ Монгол улсаа баялгаа хахуулийн мөнгөөр худалдаж төрийн нэрээр хулгай луйвар хийж хулгайлсан мөнгөө гадаадад нууж хагартлаа баяжан Төрөөс төрсөн тэр бумтан хэмээн нэрлэгдсэн Ард түмнийг ядууруулаж Улс орноо өрөнд оруулсан хулгайч алуурчин луйварчин нарын төртэй болсон Одоо энэ хулгайч нарын МАН-АН нэрээр сонгууль бүрээр сонгоод байхуу Иргэд ээ бодмоор юм

    4 0 Хариу бичих
  17. Odoo buur zahialgat bicheechuud huuliinhan mundag baina ingej ilruulsen baina geed l bichdeg bolloo bayar

    2 0 Хариу бичих
    • Bayar hurgie mundag baina Hurts geed ineedemteich yum daa unen tsaraigaa ilchilj baina daa kkkk

      2 0
  18. gyandand gavtai baigaa aluurchin yu gej gar utas oruulchihsan 28 huudas msj bicheed suuj baihav de,ter chn tagnuuliinhanii guitsergeh ajillgaaa baisan geh chn bilee.2 nuhur uuruu uursdiiguu msj-eer, bolood busad hudlushgui notloh barimtaar bariad ugchihsun geh yum bilee

    1 0 Хариу бичих
  19. 2 hun ooroo ug heleh erhtei bizde. yagd unen hudalg helehgui bgn be. tuuniig l sonsoh heregtein bshu

    1 0 Хариу бичих
    • Ug heleh chadalgui boltol ni shorond daramtalj ailgan surduulj bgaa shuudee. Drees ni shorond bh hugatsaand Chimgeegiih ni ohin ni osloor ungursun gsn

      0 0
  20. ene huuriin gichii aluurchin huuhdee yund ni omoordog bna aa. Yostoi uhtel ur haram gegch l bh daa... Javjaisan hereenii hool

    0 4 Хариу бичих
    • Yooo ene yu ve yu geed helchihvee. Chi ch adgiin amitan bn daa.

      0 0
    • Yamar muuhai hun chi. Ahiigaa aluulsan Oyun ingej bodoogui bhd. Chi hulsnii hun bn

      3 0
    • Ingej bichhiig bodhod chi ch hunii unergui novsh yumdaa huu ni buruutai ch buruugui ch amidaaraa tarchilj bga ehiig ingej helj yahnavdee erguu dagz

      4 0
  21. Энэ увсынхан олны нүдэн дээр хүүхэд нь хүн алсан байсан ч үгүй л гэнэ Цөөнхийн муу жалга довны үзэл цусанд нь байдаг онгироо сагсуу жөтөөрхүү бас жүжигчин энэ эмгэн зурагтаар жүжиг тавиад байсан уйлж бга нь хүртэл хууурамччч гэнгэнэээд ямар ч нулимасгүй Ээжийг нь оронд нь байцаавал бүгдийг мэдэж бга даанч тийм хууль бгүй бх

    0 2 Хариу бичих
    • Uvurhangainkh gej bhad baga tenegteeree

      0 0
    • Увсынхан 1 : 1-ийгээ алаад л тэгээд л тэрнийгээ нуугаад л байх уу. Эсвэл халх хүнийг алж хядаад байгаамуу Бага тэнэгт

      0 0
    • Тэнэгт

      0 0
  22. Манай хууль хүчний байгууллагууд нь гэмт хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог ( тоон үзүүлэлтүүд ) бий . . . Гэвч энэ хэрэг илрээгүй их удсан нь улс төрийн оролцоо тэр дундаа ( Эрдэнэт) үйлдвэртэй холбоо бүхий ( улс төр) бизнэсийн бүлэглэлийн урт гар хэргийг хүний санаанд оромгүй хүмүүсээр үйлдүүлж улмаар ул мөрөө сайн балласанд байгаа юм . Гэмт хэрэгтэн гэгдэж байгаа Ц Амгаланбаатар гэгчийг тухайн үеийн хүн амины хэргээр нь цаазалсан бол энэ хэрэг бараг илрэхгүй байж мэдэхээр харагдаж байна . Цаазын ялгүй улс болсоны хүчинд илэрч байна шүү дээ Тэгэхээр манай улс цаазын ялгүй болсоноор хүн хэлмэгдэхээс 100% хамгаалж чадаж байна

    0 0 Хариу бичих
    • Hutsdag har novsh ve. Muu Ebi.giun bugs doloogch min. Yagaad tsaaziin ylgui uls bolsniig chmd tailbarlaad ugii. Negend hun alaad yl avsan bsan Amgalanbaatartai naimaltsaj 25jil shorond erh duraaraa bai. Hariud ni chi Zorigiin hergiig uur gj. Ebitai naimaltssan ym

      1 0
  23. Ард түмний дунд эргэлзээ байна түүнийг тайлах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  24. yamar neg hereg tovog ter dundaa hun aminii onts notstoi iim eedreetei heregt hen negniig gutgej hereg huleelgene gej baihguishdee alivaa yum utaga uchirtai helsen hiisen ni medeej notlogdoj baigaa uchiraas l ene yavdal etseslegdej bgaa shuudee ovoo bosgoogui bol shaazgai yumd suuna gej ardiin ug bgaada. hun aminii onts notstoi mash hertsgii hereg hiisen tegeed 18n jil nuun daldalj chadsan humuus tiim ch amar bi alsaan gej huleehgui ni todorhoi yamartaich manai ulsiin huuli hyanaltiimhan mash sain ajilsanii ur dund ene hereg il tod bolj bnshuudee. ar geriihen ni medeej minii huu ohin duu hun alaagui hereg hiigeeguil gej yarij helj taaraa shuudee ene humuus hun alj hulgai hiihdee ar heriihendee yu gej bid niilj hun allaa hulgai hiilee shuu gej helehiin nas biyed hursen humuusiig etseg eh ni urgelj tsag yamart dagaad hajuud ni yavaad baidaggui bizdee oorsod deeree bodood uzeerei alham tutamdaa etseg eh nz nohod ehner nohortoo yu hiij yaj bgaagaa helj baidag hun haach baihgui ene heden aluurchidiig tuhain tsag ued yamar amidraltai yaj amidarch yu hiij baisaniig hen medehiin bid medehguishdee harin ene talaar medej medeh gej hootsoldoj olj ilruulsen mongol ulsiinhaa huuli huchnii baiguulaguudad bayarlah heregtei shuudee hereg huuchirdagguin tod jishee ene bndaa.

    1 0 Хариу бичих
    • sain boddoo xereg garax ued xevleleer 30aas deesh nasnii eregtei emegtei gej garch bsan bizde....teged ene xumuus chin eregtei 22 emegtei 24 nastai bsan bna shde...2 xeregten gardag tegexed 3n xeregtentei bolson bgazde....ergelzex yum zondoo bxad shuud shuux shiidveree zov gargasan gej zaxialagat bicheech yum shig bichij boloxgui shde

      3 0
  25. Shuuh hurliig l neelttei yavuulah heregtei gemgui hun hiigeegui gej bnga heleed suuldee tsuhruu biz dunguj togtool unshih tudii tv-geer garsan hunii tsaraig haraal hergee duugai suuj bgaad huleesen gej dugnej bolohgui sh dee ard tumeen yamarch asuudalgui notloh barimt ni hangalttai bsiin bol yug ni nuuj yah gej haalttai yavuuldiin

    0 1 Хариу бичих
  26. Shorond dandaa gemgui pizdakuud l ortson baidgiishd

    0 0 Хариу бичих
  27. Medeh yum algaa neg hun aluulsan hergiig18 jiliin daraa iliruuleed baih yum bol tagnuul tsagdaa gej baigaad hereg baigaa yumuu tiimel mundag yum bol arai irt iliruulehgui yaav daa chaavaas yamarch hun jujeg bna helmegduulj bna l gej haran shuu dee hurts ireed l iliruulj bgaa yum bolj bna uu kkkkk

    1 0 Хариу бичих
  28. hudlaa hereg huleelgej bna

    0 0 Хариу бичих
  29. Ямар ч муу хүний ээж үр хүүхдээ өмөөрөлгүй яахав дээ.. Хөөрхий эх. Гэхдээ цэрэг, цагдаа нар ялангуяа ийм хэрэгт хаа, хамаагүй хүнийг хамаатуулж шийднэ гэж байхгүй ээ. Харин одоо захиалагчийг нь ил гаргаасай. Энэ эх бараг гадарлаж байгаа даа.

    0 2 Хариу бичих
    • Захиалагчийг нь мэдээггүй байж энэ хэргийг шийдсэн нь сонин???

      0 0
  30. Гэмт хэрэгтэний үгээр л хүн яллачихдаг юм гэж боддог зарим хүмүүс ийм гэнэн юм уу, эсвэл санаатай явууллага уу? Гүйцэтгэх ажлын үр дүнд олж авсан нотлох баримт гэж юу вэ гэдэг сонин байна. Миний бодлоор Амгаланбаатар шоронгоос мсж бичээгүй, мөрдөгчид нь өмнөөс нь бичиж. Харин бичихээсээ өмнө утасны яриа мсж-г чагнах тагнах зөвшөөрөл прокуророос авчиж. Тэгээд мань сэжигтэнүүдийг сандралд оруулан ямар үйл хөдлөл, яриа хийснийг нотлох баримттай болоод авч. Нэг үгээр бол өөрсдөө хэргээ яриад өгцөн юм биш үү? Тэгээд л тийм номхон даруу байгаад байна! Нотлох баримт байгаагүй л хүн амины хэргийг тийм ч амар хүлээхгүй л дээ

    0 1 Хариу бичих
  31. Хүү нь хүн алсанаа хүлээсэн байхад энэ хөгшин үгүй гэж зүтгээд эхийн санаа гэж үүрд гэж хөөрхийдөө .Гэвч хийсэн гэмт хэрэгээ юу гэж ээждээ би Зоригийг алсан гэж хэлэх вэ дээ .

    2 3 Хариу бичих
    • chi exleed yumaa oilgoj unshaach naad xun chin sodnomdarjaagiixan eej n...amgalanbaatar n ene 2iigaa zorigiin xeregt xamsaatan bolgood bgan shde....amgalanbaatariixan eej n bish xogshoon...

      0 0
    • найруулсан жүжиг л харагдаад байгаа ш дэ. Яг хүлээсэн юм уу, хэрэв тийм бол тэгж хэлэхээс аргагүй болгосон юм байгаа биз.

      1 0
  32. Анзаараад байхад ямар ч үнэмшилгүй юм. Рецедив гэмт хэрэгтний үгээр гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа юм бишүү

    1 0 Хариу бичих
  33. saihan nairuulsan jujig

    3 0 Хариу бичих