Тав хүртэлх насны хүүхдэд үнэгүй олгож буй эмийг хэрэглэх заалт

П.Мөнхжаргал


Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрч, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал 79.3 хувьд хүрээд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Уг өвчинтэй тэмцэж, өвчлөлийг бууруулах ажлын хүрээнд ЭМЯ-наас тав хүртэлх насны хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалаар томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эмийг үнэгүй олгохоор болсон.

Энэ хүрээнд 10 эмийг ЭМД-аар харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авахыг зөвлөж буй. Тэгвэл тэдгээр эмийг хэрхэн, ямар үед хэрэглэх талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Д/Д

Эмийн нэр

Тун, хэмжээ

Эмийн хэлбэр

 

Хэрэглэх заалт

 

1

Парацетамол

125мг/5мл-60мл

сироп

Халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг

125мг

лаа

250мг

лаа

2

Ибупрофен

200мг №24

шахмал

100мг/5мл, 60-100мл

сироп

3

Амброксол

30мг

шахмал

Цэр ховхлох

15мг/5мл-100мл

сироп

4

Ацетилцистейн

100мг №20

нунтаг, шахмал

5

Сальбутамол

4мг

 

шахмал (Эмчийн зааврын дагуу хувааж хэрэглэнэ)

Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх

 /Гуурсан хоолойн багтраа эмчлэх/

100мкг

аэрозоль

6

Олон найрлагат давсны бэлдмэл буюу Хоросол

Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз

уусмал бэлтгэх нунтаг

Хордлого тайлах

7

Ампициллин

125мг/5мл

хөвмөл бэлтгэх нунтаг

Үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик

(Эмчийн зааврыг чанд мөрдөж, хэрэглэнэ)

250мг

шахмал

8

Амоксациллин

125мг, 250мг

шахмал

125мг/5мл, 250мг/5мл 12 тун 60-100мл

хөвмөл бэлтгэх нунтаг

9

Тетрациклин

1%-5гр

нүдний тосон түрхлэг

10

Азитромицин

250мг

Шахмал, капсул

100мг/5мл

хөвмөл бэлтгэх нунтаг

 

 Мөн эцэг эхчүүдэд анхааруулахад өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгох юм байна. Хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө гэдгийг мартаж болохгүй. 

 Үүнээс гадна ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед дараах зөвлөмжийг дагаарай.

  • Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
  • Дулаан байлгах
  • Шингэнийг ойр ойрхон уулгах
  • Илчлэг хоол хүнс хэрэглэх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
  • Гарын ариун цэврийг сайтар сахих
  • Эмийг эмчийн зааврын дагуу өгөхийг зөвлөлөө.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)