ҮАБЗ-өөс их дээд сургууль, төрийн байгууллагыг нүүлгэхийг зөвлөжээ

З.Хүслэн


Нийслэлийн агаар,орчны бохирдолын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр өргөтгөсөн хурал хийсэн. Тэгвэл тус зөвлөлөөс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өнөөдөр нийслэлийн агаар,орчны бохирдолын асуудлаар ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал хийж зөвлөмж гаргав. Бид энэ асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна" хэмээн жиргэсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын утааг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Тиймээс агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд боловсруулах, төрийн байгууллага, их дээд сургууль, төмөр замыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар зөвлөмжид тусгажээ. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хууль зөрчигдөд хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий болгох талаар ч онцолсон байна. Энэ асуудлыг 2017 оны хоёрдугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг Ерөнхий сайдад даалгажээ.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ih deed surguuliud,tomor zam geh met gazar utaa uusgeegui ee tegeed ch hotin hun amd hamgiin hurteemjtei uilchildeg tomor zamiig nuulgeh geh ni teneglel ee. Hamgiin ih utaa uildberlegchid bol ger horoolol. Ger horoolliig l hotoos zaiduu nuulgeh heregtei.Uunii tuld ehleed tsahilgaan, zam geh met ded butetsiig ni ulcsaas nen darui hiih.Hotinn uguul irgediig nuulgehgui baih, !990 onoos hoish nuuj ircen ailuudiig nen turuund nuulgeh heregtei.Tegj l baij UB hot shig hot boloh mashinii tugjrel ch bagasah. Hodoonii joloochuud hotiin hodolgoonii durem barimtaldaggui buruu talaas daich orno geh zergeer hodolgoon mash ih chiregdel ucruuldag.

    0 0 Хариу бичих
  2. Агаарын болон орчны бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь, гэр хороололыг, инжинерийн шугам сүлжээнд холбох. Амины орон сууцны, цэвэрхэн хороололтой, дэлхийн бусад хотуудтай адилхан болно. АОС-ны хороололд утаа гаргасан л бол, өндөр торгууль төлдөг байх.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ