Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль ингэж өөрчлөгдөнө

Ч.Хүрлээ


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж дууслаа. Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэгвэл дээрх хуулийн төсөлд ямар өөрчлөлт орж байгаа вэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбоотой үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.

Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.

Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэж заагаад байна.

Хууль санаачлагчид дээрх заалтууд хуулийн төсөлд орж батлагдвал цэргийн байгууллагад алба хаасан, ажилласан хүмүүсийн нийгмийн баталгаа илүү хангагдана хэмээн үзэж буйгаа Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, тэтгэврийн насны 16 мянга гаруй цэргийг албан хаагч байдаг байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

  1. Bno

    1 0 Хариу бичих
  2. Арай өөрөөр сэтгэж хандаач. Үнэн бүтэхгүы хөгийн юм болох нь. Больж үз.

    0 0 Хариу бичих
  3. Цэргийн тэтгэвэр авагчидийг орон сууцний зээлд хамруулаач тэтгэвэрээ өгөөд хэдэн жил амид явах байлгүй дээ

    0 0 Хариу бичих
  4. Цэргийн байгууллагад энгийнээр ажиллаж байгаад офицер, ахлагч нарыг яах вэ? Үүнийг бас тооцож оруулах шаардлагатай. Тэгэхгүй бол хувь тэнцүүлж тэтгэвэрт гарах болоод байна.

    3 0 Хариу бичих
  5. 1990 Онд тухайн үеийн байдлаас цолхотголоор тэтгэвэрт гаргасанхүмүүс чинь бүх зүйлээрээ хохирч байгааг мэдэрдэг мэддэг сайд дарганар ихг байнауу? хөдөө төмилолтоо ажилладаг ц.а.х чинь өмч хувчиллаар юу ч үгүй үлдсэн хүмүүс байгааш дээ ялангуяа дунд шатанд ажиллаж байсан ц.а.х эд нараа нэгэргэж нэг хараарай.ухаантнууд чинь

    1 0 Хариу бичих
  6. Хуулиа олон талаас нь харж сайн судалж боловсруулж баталмаар юм._Ер нь бол өөрөө хүсэх эсвэл яалт ч үгүй эрүүл мэндийн шалтгаанаар гэхээс бусдаар бол хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргах нь хохироож байгаа хэрэг.Энгийн жилийг оруулж байгаа нь харин зөв юм. Бүрэн тэтгэвэр авах боломж нь бүрдсэн бол тэтгэвэрт гаргадаг болмоор юм.Ахлах офицерууд бүрэн тэтгэвэр авах жил,нас нь болсон байсан ч насны дээд хязгаар болоогүй гэдгээрээ ажиллаад л байдаг.Тэгээд 25-с дээш ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдэл олгоно гэсэн заалт офицеруудад хамаатай байгаа юм.Бага бүрэлдхүүнээс энэ нэмэгдлийг авна гэдэг ховордоо. Тэтгэвэрт гарах насыг цолоор ангилж ялгаатай заасан болохоор яалт ч үгүй л ахлагч бүрэлдхүүн дээрх нэмэгдлийг авч чадахгүй. Тэгээд бас аймгийн төвөөс бусад сумдад ажилласан алба хаагчид /цагдаагийн/ 5 жил тутамд тэтгэмж олгосноос одоо авч байгаа цалинг нь мэдэгдэхүйц илүү хувиар /бүсийн нэмэгдэлтэй/ ч юмуу цалингийн сүлжээ нь илүү ч байж болохоор дор хаяж 200.000 төгрөгөөр илүү өгөх хэрэгтэй гэх гээд л бас бус асуудлууд бна доо

    1 0 Хариу бичих
  7. Саяхан батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудад энгийн албан хаагчдын талаар тусгагдсан зүйл огт байхгүй байсан, асуухаар Хөдөлмөрийн тухай хуульд тусдаа багц болж орно л гэдэг, тэр нь хэзээ батлагдах, ямар асуудал тусгагдах юм бол доо. Хамгийн гол нь үнэн болов уу. Энгийн ажилтнууд нь хүн биш юм байна доо. Зэвсэгт хүчинд хамгийн нэр хүндгүй, хамгийн хүнд ажлыг энгийн хүмүүс гүйцэтгэдэг мөртлөө, хамгийн нэр хүндгүй, нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж нь хаягдсан улсууд шүү.

    4 0 Хариу бичих
  8. Зэвсэгт хүчинд ажилладаг энгийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ. Офицер, ахлагч л гэж ярихаас энгийн хүмүүсийн төлөө БХЯ, ЗХЖШ-аас хийж, хэрэгжүүлж байгаа ажил маш хомс, бараг байдаггүй, байр өгнө дандаа офицер, ахлагч нарт л олгодог. Энгийн хүн албан тушаалын байр авсан тохиолдол маш ховор. Одоо ядаж 12 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгох арга байна уу. Танил талтай нь 12 сар, 6 сараар тэтгэмж авдаг, танилгүй нь ямарч тэтгэмжгүй хоцордог. Иймээс үзэмжээр биш, хуульчилмаар байгаа асуудал шүү. Энгийн хүмүүс нь армийн, ангиудын тогооч, слесарь, үйлчлэгч гээд бага тушаалын, хар бор ажлыг гололгүй хийдэг, адилхан нэгддэг, аранзаа үүрээд дуудахад бас л бэлэн байдаг, ангийн хамаг хар бор ажлыг хийдэг хүмүүс шүү. Эрхэм сайд дарга, генерал, хурандаа, офицеруудаа энгийн хүмүүсээ хэзээ харж хандах вэ. Эрхэм УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сайдаа, Ж.Энхбаяр гишүүн ээ.

    2 0 Хариу бичих
  9. Цэргийн алба хаагчын тэтгэвэрын тухай хуульд урьд нь энэ заалт байсан ч хэрэгжих боломжгүй гээд хэрэгжихгүй байсан яагаад гэвэл нийгмийн даатгалын хуулийн дагуу гэснээс болоод хэрэгжээгүй .энэ удаа тэр алдаа засагдаж хэрэгжүүлж болхоор хууль болох байх гэж найдаж байна мөн энэ хууль гарсан ч хэрэгжүүлэх боложгүй үeд гарсан энгийн ажилласан жилээ оруулж чадалгүй 1 2 хон жил дутуугаас болж хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгож хохирсон хүмүүст дахин тогьоолгох боломж олгох байх гэж найдаж байна

    1 0 Хариу бичих
  10. Цэргийн газар ажилладаг энгийн хүмүүсийн асуудал дэндүү орхигдож бна. Тэд өдөрт 4 удаа нэгдэж жагсаж, түгшүүр, дохиогоор аранз үүрч жагсдаг боловч ямар ч тэтгэмж, нэмэгдэл байдгүй, Энэ асуудлыг бодолцооч

    2 0 Хариу бичих
  11. хуулиин 8 р зүилиин 1 2 р заалт дэмжиж бна

    0 0 Хариу бичих
  12. Ахмад цолтой 12жил 9сар алба хаасан 1997 онд ахуйн ослоор группд гарсан одоо20 жил өнгөрлөө.групп 25100 авдаг .Тэтгэвэр тогтоолговол энэ мөнгө нэмэгдэх бол уу.Мэдэж байгаа хүн б.а уу.Хуульд эрүүл мэндийн шалтгаанаар буюу 10-н жил өлба хаасан бол болно гэсэн заалт байсан

    5 0 Хариу бичих
    • Ta ter ueinhe tdaling kofcenter osguulj boduulad tsergin hubi tencsen tetgeber abbal grufes iluu garsh bha

      0 0
    • Huvi tents uuj tetgevert togtoolgoj bno. Nas bolson bol

      0 0
    • odoo murdugduj bga huuliarch bolno sh dee. tetgeweriin nas chin bolson l bol tsergiin tetgewert garna. gruppiin mungunuus hamaagvi undur tetgewer awna sh dee. ta ajillaj bsan baiguullaguudaasaa tsalingiin tvvweree hiilgej awaad huutsuld

      0 0
    • 251000Төг шүү

      0 0
  13. Энэ офицер ахлөгч нарыг тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан үеийн цолны нэмжгдлийг оруулж өгвөл сайнбайна хүмүүсээс асууж ыайж хууль. Тогоолоо гаргаа

    1 0 Хариу бичих
  14. хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ

    0 0 Хариу бичих
  15. Маш сайн байна энгиин ажилсан нэг жилииг цэргиин 6 сард шилжүүлж байгаа эь маш зөв сайн гиидвэр байлаа баярлалаа

    0 0 Хариу бичих
  16. Хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-Д хэзээ орж батлагдах болоо

    0 2 Хариу бичих
  17. huuli hezee batlagdah gej bnaa

    0 0 Хариу бичих
  18. Цэргийн тэтгэвэр 2010-оноос өмнө тогтоологсон бэлтгэл офицер 400-500,000₮-ний тэтгэвэр сард авч байхад яг түүний алба хааж үеийн албан тушаал,зэрэг дэв дээр ажиллаж байгаад өнөөдөр тэтгэвэрт гарч буй офицер 800-1,000,000₮-өөр тэтгэвэр тогтоолгож байх жишээтэй.Үүнийг нэг жигд болгож адилхан хэмжээнд болгож өгөх талаар хуулинд тусгаж өгмөөр байна.Тэгэхгүй бол хойно ургасан эвэрнээс өмнө ургасан чих гэдэг шиг албанаасаа эрт тэтгэвэрт гарсан нь хохироод байна авдаг хэд нь хаанаа ч хүрэхгүй тэтгэвэрийн зээл авч л бор хоног шар өдрийг өнгөрөөж байна.Энэ асуудлыш хууль батлагдан өөочлөгдөхөөс өмнө судлан зохих арга хэмжээ авч өгвөл 2010=оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмад дайчид бид гялайх байна.Сурвалжлагч та нөхөд ч гэсэн энэ сэдвийг эрэн сурвалжлаж нэвтрүүлэг хийвэл бид их баярлана

    1 0 Хариу бичих
    • ta neg udaa itgeltsvvreer tetgeweree osgvvlj bno sh dee.

      0 1
  19. Энэ хууль гарсан шүү дээ. Засгийн газрын тогтоол гараагүй л болохоос. Хуулинд орлоо гээд хэрэгжихгүй шүү дээ. Хууль санаачилсан нэрээр мөнгө авч байгаа хүнд л ашигтай болохоос. Батлагдвал болох н тэрдээ. Засгийн газрын тогтоол н гараасай билээ

    0 0 Хариу бичих
    • Ene zaalt bdg Gevch heregjidwgguu yum bnalee. Shine zuil bish. Engiin ajillasan jiliig 6 saraar tootsood ogdg bol shn l bn.

      0 0
  20. Энэ үеийн иргэний дайны хорт утааны байлдагч болсон эмч нарт иймэрхүү хууль батлаасай.УИХ-ын гишүүд нүдээ нээж хараасай,унтахаа болиосой.

    0 0 Хариу бичих
  21. engiin baiguullagiin ajillasan jil nemegdeh boloh nee

    0 0 Хариу бичих
    • ufaasaa nemegddeg shd

      0 1
  22. Цэргиййн алба хаагчийн цодэы асуудалыг хуулкд оруулан хуульчилж өгөөч цэргүүд чинь тушаалаар үүрэг гүйцэтгэдэг нэр төрийн баталгаа болсон хугацаа ажлын амжилтаар одгодог цолыг нэр төр, албан тушаалын хойноос явагсадад олгоод олгогдсон цолны дараагийн цол олгох болсон алба хаагч нарт цолыг нь олгохгүй хохироосоныг нөхөн олгох заалт оруулж хэрэгжүүлэх хэрэгтэй шинчилж байгаа хуулинд өндөр албан тушаалтанд тэтгэмж нэмж олгох заалт байгааг хасч цолыг нь олгоогүй хохироосон алба хаагч нарт цолыг нөхөн олгох заалт хэрэгтэй байна алба хаагч бүр өндөр албан тушаалд хүрэх боломж байхгүй харин алба хаагч бүхэн галын халуунд шугамд үүрэг гүйцэтгэдэг энэ үнэн галын халуун шугамд үүрэг гүйцэтгасэн алба хаагчид хугацаагаар олгодог цолыг олгоогүй хохироож байж өндөр албан тушаалтанд тэтгэиж олгох заалт оруулж байгаагаасаа ичээч

    8 0 Хариу бичих
    • энэ хууль хэрэгжиж эхэлсэн үү мэдээлэл надад олдохгүй байна

      1 0