ЗЦА: Утаа ихтэй бүсэд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

З.Хүслэн


Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ялангуяа Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа аж. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхаарууллаа.

Нийслэлийн Агаарын чанарын албаны өнөөдрийн мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/, Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байгаа юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)