ҮАБЗ: Агаарын бохирдол ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД хүрсэн

С.Цолмон


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийж, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв. Энэ хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн удирдлагууд, “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” ТББ-ынхан оролцож, санал бодлоо солилцжээ.

Тэгвэл энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хазгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр болсон байна.

Манайд энэ үзүүлэлт 24 цаг биш учраас гамшгийн хэмжээнд хүрлээ гэж үзэх ч онцгой байдал зарлах боломжгүй байдаг аж. 

Одоогийн байдлаар агаарын чанарын индекс 24 цагийн турш хүлцэх хэмжээнээс арав дахин их байвал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг талаар Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Х.Галинбек энэ үеэр хэлжээ. Харин манайд энэ үзүүлэлт 24 цаг биш учраас гамшгийн хэмжээнд хүрлээ гэж үзэх ч онцгой байдал зарлах боломжгүй байдаг аж. 

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд байна хэмээн хүлээн зөвшөөрсөн тул одоо хууль эрхзүйн орчинг зохицуулах шаардлагатай аж. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрийн хуралдаанд эрс шинэчлэл хийх алхмуудыг танилцуулсан бол маргааш агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ