Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлажээ

Б.Мичид


Замын цагдаагийн албанаас өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Ажлын эхний өдөр нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Хан-Уул дүүрэг, Богд уулын арын замд амины “Toyota Kluger” маркийн автомашин “Nissan Xtrail” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Номин агуулахын урд замд “Toyota Pruis” маркийн автомашины жолооч М нь “Toyota Crown” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ