"С.Зоригийн хэрэг"-ээр ял авсан хүмүүс тухайн үеийн ам зурагтай адилхан байсан гэв

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван иргэн анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсоод буй. Харин яллагдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, тэднийг хэрэг хийгээгүй байхад нь гүтгэж байна хэмээж байгаа.

Тэгвэл УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хяналтын прокурор Ц.Өлзийжаргал Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан гэжээ.

Тэрээр “Хэвлэл болон олон нийтийн сүлжээнд тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан болохыг мэдэхгүй. Гэхдээ хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, хавтаст хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан” гэж хэвлэлд ярьсан байна.

1998 онд хэвлэлээр тараагдсан тухайн үеийн ам зурагт эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан байв. Мөн зургаас харвал эрэгтэй нь онигордуу нүдтэй, хянган хамартай, шөвгөр царайтай нэгнээр дүрслэгджээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдээллээр уг зурагт дүрслэгдсэн эрэгтэй 30-аас дээш настай, 160-170 см орчим өндөртэй гэсэн байна.

Харин хэрэг гарах үед яллагдагч Т.Чимгээ 25, Ц.Амгаланбаатар 16 настай, Б.Содномдаржаа 23 настай байсан гэдэг. Ямартай ч та бүхэн дээрх зургийг одоогийн зурагтай харьцуулж харах биз ээ.

Шүүх С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг хэргээ нуун далдлахын тулд гурав ба түүнээс дээш хүнийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж ялласан юм. Харин тэрхүү хохирогчид нь гэмт хэргийн захиалга өгсөн этгээдийн бие хамгаалагч байсан бөгөөд түүнийг гэр бүлийнх нь хамт шатаасан гэх мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Орхон аймагт амьдардаг байсан бөгөөд 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нд гэр бүлийнхнийхээ хамт галын ослоор, угаартаж амиа алджээ. Түүнийг Б.Отгонбаатар гэдэг аж. Тэрээр Орхон аймагт найман жилийн боловсрол эзэмшсэн, арьс шир нэхий худалдаалдаг нэгэн байсан бол түүний эхнэр М нь Завхан аймгийн харъяат нэгэн байжээ.

-Шүүх энэ хэргийг НОТЛОГДСОН гэж үзэж ял шийтгэл ОНОГДУУЛСАН гэв-

Энэ талаар УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан” гэжээ.

Одоо Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид хамтран С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 109 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Ам зургийг малчин тогооч хоёрыг баривчлахын өмнөхөн хийсэн байж таарч байна Өөрийн гараар хутгалсан гэх Амгаланбаатарын ам зураг гэж яагаад гарч ирэхгүй байнаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж 26 настай нялх хүүхэдтэй хүүхнийг автобусны буудалд зогсож байхад нь согтуугаар машинаар дайрч алаад 5 хүнийг тахир дутууболгоод ямарч ял аваагүй харинч дэвшсэн гэдэгДээд шүүхийн Зориг гэгч чадвар мэдлэг байхгүй долигонуур нэгэн гэсэнДавж заалдахад хэвээр нь үлдээнэ Харин Элбэгээгийн буусны дараа яаж арьсаа хамгаалцгаах болдоо Сонин юм болнодооХаръяа

    0 0 Хариу бичих
  2. Ам зураг гэгчийг сүүлд буюу баривчлах үедээ зуржээ Зориуд өндөр намыг нь зөрүүлсэн хэрэг Хэрэв одоо байгаагаар нь зурчихвал сэжиг төрүүлэх болно Гэхдээ л муу найруулсан байнаМаш олон зөрүүтэй мэдээлэл авагджээ Хуулийнхан гэгч хүмүүс хаана ямар сургууль төгссөн бэ гэдэг сонин байна Мөрөн Алтангэрэл хоёр их учиртай даа Ховдынхон гэвүү

    0 0 Хариу бичих
  3. Арай ч дээ аль ч ямарч талаас нь хархад энэ хүмүүс биш л байна даа Тэр захиалга өгсөн хүн нь чааваас О гэгч ямар хүн байж тэгээд энэ хүмүүсийнх нь тухайн цаг ийн нас хүйс өндөр нам өргөн бүдүүн ямар авцалдаагүй ямар бүдүүн болхи ямар их дарангуйллаар шийдэж байнаа Төрийг төлөөлсөн энэ шүүгч өөрөө хүний энэ их зовлон гансарлыг баяртайгаар үүрэх болно доо Арайл дэндүү юмдаа

    0 0 Хариу бичих
  4. ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО

    0 0 Хариу бичих
  5. Teneg yum uu. Ard tumniig doromjlood baigaa yum uu. Gerch geh huniig hinuusun gej hund yal onoochihoodd yu geed sonin sonin yum bicheed baigaa yum

    0 0 Хариу бичих
  6. Адилхан хүн хайж 16 жил болстйм бишүүүүү

    0 0 Хариу бичих
  7. Үсийг нь зориуд хусчихаж нөгөөх амгаланбаатар нь үстэйгээ. Ам зурган дээр үсгүй нь намхан үстэй нь хамаагүй өндөр байнштээ энэ залууг хэлмэгдүүлж байнадаа ийм нийгэм ч байх гэж ийм ч төр цагдаа байх гэж үнэхээр муухай бохир ардчилсан төртэй...

    2 0 Хариу бичих
  8. Тэр хүн хамгаалачтай байсан гэж бодхоор айхтар баян нөхөр байсан байж таарах гээд байна даа. Орхон аймгийн хамгаалагчтай баян хүн ганцхан Отгонбилэг л байсан даа тэр үед. Хүмүүс тэр үед бие хамгаалагч гэж мэддэггүй байлаа. Яалтчгүй Ш.Отгонбилэг болж таараад байна даа.

    2 0 Хариу бичих
  9. neeree ch am zuragtai bol adilhan hun bn lee shubattai notloh bsrimt oldson bolood l ingej shiidsen bj taaraa.tuunees bish ter ih undurr avchihsan tom heregt haish yaish handana gej yu baihav de

    0 0 Хариу бичих
  10. Mun l bna

    0 0 Хариу бичих
  11. Bitgii hudlaa shaa ter ued 30 -45 nastai gej bsan shuu dee

    0 0 Хариу бичих
  12. Алтангэрэл хурандаа Мөрөн хурандаа 2 оос асуухад л байдал тодорхой болно доо. Тэгээд МИ-8 онгоцны ослыг дахин сайн шалгах хэрэгтэй мэт санагддаг. Сэтгүүлч Арслангийн бичсэн нь ёгөөдөл мэт боловч анхаарах л санаа байна лээ шүү. Тэр хятад хэн бэ гэхчлэн.

    2 0 Хариу бичих
  13. Ирээдүйд байгаагаар нь зурсан байна тэгээд адилхан болж

    0 0 Хариу бичих
  14. хаха яг адилхан бсан уу

    0 0 Хариу бичих
  15. am zurag n gantsaaraagiin 2 yum bishvv

    0 0 Хариу бичих
    • am zurag n gertee gantsaaraagiin 2 yum bishvv xaxa

      6 0
  16. otgonbileg yum uu

    3 0 Хариу бичих