Өрхийн эмнэлгүүдэд нэмэлтээр 533 резидент эмч ажиллаж байна

Б.Мичид


Хүйтний улиралд ханиад, томуугийн тархалт өндөр байгаа учраас Нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлгүүдэд 533 резидент эмчийг нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Резидентэд суралцаж байгаа эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг ийнхүү өрхийн эмнэлгүүдэд томилон ажиллуулж байгаа гэнэ. Ингэснээр томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг эхний ээлжид өрхийн эмнэлгүүдээр дамжуулан үзэж оношлон дүүргийн эмнэлгүүдэд ачаалал нэмэхгүй байх зорилготой гэнэ. Тиймээс 0-5 насны хүүхэд тань өвдсөн тохиолдолд өрхийн эмнэлэгт дуудлага өгөх хэрэгтэй албаныхан дуулгалаа. Өрхийн эмнэлгүүд 0-5 настай хүүхдийг дуудлагаар гэрээр үзэж зөвлөгөө өгч, эргэлт хийн хяналт тавьж байгаа юм.

Нэмэлтээр ажиллаж байгаа эмч нар ирэх хоёрдугаар сарын 15-н хүртэл ажлын өдрүүдэд уртасгасан цагаар 20.00 цаг хүртэл амралтын өдөр буюу бямба гарагт 10.00-14.00 ажиллаж байгаа аж.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ