Цахилгаан халаагуур 1.7-4.5 сая төгрөгөөр худалдаалагдаж байна

С.Цолмон


Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн хоё дахь өдрөө МҮХАҮТ-д үргэлжилж байна.

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж буй.

Иргэд цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байна. 

Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Агаарын бохирдлоор далимдуулаад дахиад л бизнес цэцэглүүлчих юм аа. Нөгөө эрдэмтэд маань хямд төсөр халаагуур гаргах санаа байдаггүй л юм байх даа. Бүхэл бүтэн байшин халаах цахилгаан зуух радиаторуудынхаа хамт 700 000 - 800 000 -ын хооронд байхад энэ ганц халаагуур 1,7- 2,4 сая гэнэ үү. Арай ч дээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ