Н.Батбаяр: Монгол Улс бондын 580 сая ам.долларыг төлж чадна

Б.Мичид


“Ийгл ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр уригдан оролцлоо.

-Одоогоос бараг таван жилийн өмнө арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 2.1 их наяд төгрөгтэй тэнцэх 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд орж ирж байсан. Тухайн үед та тэр мөнгийг босгохдоо таван ч улсаар явсан гэж мэдээлж байсан. Яг 33 өдөр ажиллан арванхоёрдугаар сарын 6-нд орж ирсэн байдаг. Энэ үнэн үү эсвэл ямар нэгэн зохиосон тоо юу?

-Энэ бол түүхийн үнэн зүйл. Анх Засгийн газарт наймдугаар сарын 18-нд ажил аваад нөхцөл байдлыг үнэлэхэд дэлхийн зах зээл эвгүй болчихсон манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буураад эхэлчихсэн, нөгөө талдаа Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт дуусч байгаа эдийн засаг ерөнхийдөө уруудах нь ээ гэдэг сигнал авсан. Тэгээд яавал үүнээс гарах вэ гээд эхний ээлжид мөнгө босгож энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн. Таван тэрбум ам.долларын бонд гаргах тухай саналыг Засгийн газраас УИХ-д тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ 5 тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрөл олгосон. Тэгээд аяндаа мордсон. Арваннэгдүгээр сарын 28-нд буюу 33 хоногт бид энэ мөнгийг дэлхийн зах зээл дээрээс босгосон.  Энэхүү мөнгө арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Монгол Улсын Сангийн яамны дансан дахь Монголбанкны дансанд орсон.

-Одоо энэ мөнгөний эргэн төлөлт 2018 оны эхний 500 сая ам.доллар 2022 онд дараагийн нэг тэрбум ам.доллар 4-5 хувийн хүүтэй төлөгдөх гэж байна.  Хамгийн эхэнд Евро бонд 580 саяыг төлөх асуудал дээр л төвлөрөөд байна. Энэ бол С.Батболдын Засгийн газраас бүрэн бүтнээрээ таны мэдэлд ирсэн бонд байх. Энэ бондыг төлж чадахгүй бол Монгол Улс дефолтоо дэлхий дахинд зарлахаар нөхцөл байдалд үүсчихлээ гэдэг мэдээллийг ажлын хэсэг болон УИХ-ын гишүүд ярьж эхэллээ. Үүнийг төлөх мөнгө Хөгжлийн банкинд байгаа юу?

-Чингис бондын асуудал болон 580 саяын Евро бондын асуудлыг ярьж байна. Евро бондын 580 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай авсан байгаа. Түүнийг төлөх хугацаа бол 2017 оны гуравдугаар сарын 21-ны өдөр. Тэр төлбөр хийгдэнэ. Зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа шиг Монгол Улс төлбөр хийж чадахгүй гэдэг бол худлаа.

-Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа-

-Хөгжлийн банкинд энэ мөнгө байгаа юу?

-Хөгжлийн банкинд төгрөгийн эх үүсвэр нь байж байгаа. Ам.долларын боломж нь байж байгаа. Хөгжлийн банк болон Монголбанкинд тодорхой хэмжээний ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл нийт иргэддээ хэлэхэд, үүнд битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс 580 сая ам.долларыг төлж чадахгүй чадваргүй улс болчихсон юм биш. Төлж чадна. Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа. Энэ бол буруу бодлого. Тиймээс энэ бүхнийг хариуцаж байсан хүний хувьд энэ бүх мэдээллийг авч байдаг хүний хувьд 2012 онд Засгийн газрын авсан 580 сая ам.доллар бол гуравдугаар сарын 21-нд төлөгдөнө. Энэ ажлыг Засгийн газар хийж чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ үнэхээр чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ би саяхан манай Ж.Эрдэнэбат сайд хэлснийг харсан. “580 сая ам.долларыг төлнө” гэж. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал байхгүй. Бид намаараа талцан улс орноо уруу татдагаа болих хэрэгтэй. Өнөөдөр бид 580 сая ам.доллар, Чингис бонд гэж ялгаад байгаа ч хүмүүс түүнийг ойлгохгүй бүхэлд нь Чингис бонд гэж ойлгоод байгаа. Үүнийг ойлготлоо биднийг гаднаас мөнгө олж ирээд түүнийгээ үрэн таран хийгээд байгаа, түүнийг нь төлөх гэсэн төлөх мөнгөгүй болчихлоо гэж ойлгоод байгаа. Чингис бондын мөнгө бүгдээрээ орж ирээд бүрэн бүтэн ажил болчихсон. Дээр нь Чингис бондын төлбөр эхлээгүй байгаа. Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй. Хамгийн эхний төлбөр нь 2018 онд хийгдэнэ. Сүүлчийн үндсэн тэрбум ам.доллар нь 2022 онд хийгдэнэ. Үүнд асуудал байхгүй. Ер нь бонд гэж юу юм бэ гэдгийг хүмүүстээ тайлбарлаад өгчихье. Бонд гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалтын нэг төрөл. Гадаадын хөрөнгө оруулалт гээд Оюутолгойг нэрлээд байгаа. Жишээлбэл, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бид дэлхийн зах зээлээс босгож ирсэн. Ази, Европ, Америк гурван тивийн  500-гаад томоохон банк санхүүгийн байгууллагууд хамтарч байж тэр хөрөнгийг босгосон. Энэ бол дэлхий биднийг харж байгаа гэсэн үг. Бид бондтой болно гэдэгн Монгол Улс олон улсын өмнө хариуцлага хүлээдэг болоод эхэлж байгаа юм. Бонд гарч ирээд хоёр дахь зэх зээл дээр гарчихдаг. Хоёр дахь зах зээл дээр гарч эхлэхэд манай бондын хүү хэлбэлзэн монголын эдийн засгийн тухай сайн мэдээ явахад бууран муу мэдээ явахад өсөөд эхэлж байгаа юм. Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа. Үүнд тайлбар хийе. 10 гэж бодохоор хүмүүс миний төлөх гэж байгаа хүү 5 биш 10 гэж ойлгож байгаа байх. Үгүй. Бидний төлдөг хүү бол хэвээрээ. Гол нь дараа нь бид бонд гаргах юм бол тэр хүү өснө. Өөрөөр хэлбэл шалгуур ханштай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бмид өөрсдийн хийж бүтээж байгаа юмаа бодитоор нь олон нийтэд дотоод гадааддаа зөв мэдээллээ хүргээд эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулаад бүтээн байгуулалт өрнөөд явах ёстой. Бид үүгээр асар их юм хийчихсэн. Гэтэл буруу яриад байна.

-Засгийн газрын нэг дэд сайдын ахалсан ажлын хэсгийн зарлаж байгаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг үнэнд үл нийцнэ-

-Таны бүтээн байгуулалтад зарцуулна гэж гадны зах зээл дээрээс босгосон энэ бонд буюу 580 сая ам.доллар, 1.5 тэрбумын бондыг 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүгийн зөрчил буюу идэж уусан зөрчил гарчихлаа гэдэг ийм жагсаалтыг Хууль зүйн дэд сайд мэдээлсэн.

-Яг үүн дээр хэлэхэд манай Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан гэж байгаа Засгийн газрын нэг дэд сайдын ахалсан ажлын хэсгийн зарлаж байгаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг үнэнд үл нийцнэ.

-Та тэр дүгнэлттэй танилцсан уу?

-Танилцсан. Надад цаасаараа байгаа. Үүнд 694 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүнд шилжиж байгаа бусад нь нэг жагсаалт байгаа. Акт тогтоогдлоо гэвэл ингэж зөрчил үүсгээд ингэсэн гээд бүх зүйлтэйгээ байх ёстой. Гэтэл тийм юу ч байхгүй. Зүгээр л цаасан дээр хоёр мөр тавьсан хэдэн тоо. Манай бүлэг энэ асуудлыг нээлттэй хэлэлцье гэхээр тэд зугтаагаад байгаа шүү дээ. Ийм байж болохгүй. Үүнд ханшийн зөрүү 694 тэрбум төгрөг гэж гарсан.

-Ханшийн зөрүүг хэн хүлээх байсан бэ?

-1990 оноос эхлээд монголын зах зээл гадаадаас валютын зээл авч эхэлсэн. Тэр цагаас эхлэн ханшийн зөрүүг Засгийн газар хүлээж байсан уламжлалтай. Яагаад гэвэл ханшийг тогтвортой болгох асуудал бол монголын төр засгийн үүрэг. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Засгийн газрын үүрэг. 2012 онд байгуулж байсан Хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга гурвын байгуулж байсан гэрээ байна. Евро бондын 580 сая ам.доллар дээр. Одоогийн УИХ-ын бүлгийн дарга, тухайн үеийн Сангийн сайд асан Д.Хаянхярваа хийсэн энэ гэрээн дээр 2.1.4-д “Сангийн яам нь Хөгжлийн банкнаас санхүүжилтийг олгосон Монголбанкны америк долларын төгрөгтэй харьцах ханш болоод Сангийн яамнаас эргэн төлөлт хийх өдрийн ханшийн зөрүүнээс үүссэн ханшийн зөрүүг хариуцана” гэсэн ийм заалттай. Хөгжлийн банк Чингис бондын нэг хэсгийг Сангийн яамнаас төгрөгөөр авсан, нөгөө хэсгийг нь ам.доллараар авсан тэр хэмжээгээрээ хариуцлагаа хүлээгээд явж байгаа.

-690 тэрбум төгрөг бол Сангийн яаман дээр ирэх асуудал юм байна. Үлдсэн 1.3 их наяд төгрөгийн асуудал нь?

-Үүнийг аваад үзэхэд хэдхэн мөрүүд байгаа. Үүнийг нууц гээд багаа болохоор би хамаагүй үзүүлж болохгүй болчихоод байна. Манайхан нууцаас нь гаргаач гэдэг асуудал тавьчихсан байгаа. Тэгээд үүн дээр нэг бүрчлэн ярих ёстой. Өнөөдөр хоёр зүйлээр уралдаж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” , “Худлаа зүйлийг мянга дахин хэлэх юм бол үнэн болж сонсогдоно” гэдгийн үлгэр болоод байгаа. Яг үүнтэй холбоотой гэх юм бол өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар Хөгжлийн банкны тухай тогтоол авч хэлэлцэн баталсан. Тэр их сонирхолтой зүйл болсон. Тэр үед “Засгийн газар Хөгжлийн банк хоёрын хооронд үүссэн өр авлагыг арванхоёрдугаар сарын 30-наар тэглэн эцэслэсүгэй” гэдэг тогтоол гарсан. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Чингис бондын мөнгө бүтнээрээ орж ирээд ажил болж дууссан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоол гарсан байхгүй юу. Нийт Хөгжлийн банкны мөнгө 5.9 их наяд төгрөг байгаа түүний 54 хувь буюу 3.2 их наяд төгрөг нь Засгийн газрын захиалгатай ирээдүйд улсын төсвөөс хийгдэх ажлуудыг урьдчилж бондоор санхүүжүүлж байсан учраас зээлээр хааж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ чинь Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирэнгүүт тэрийгээ  Засгийн газар Хөгжлийн банкинд өгсөн. Хөгжлийн банк буцаагаад Засгийн газарт зээлсэн. Одоо энэ хоёрыг эцэслээд хаачихаж байгаа.

-Үлдсэн 46 хувь нь арилжааны банкууд, хөгжлийн банк өөрөө өгсөн зээл байгаа?

-Үлдсэн 46 хувь нь хоёр хуваагдаж байгаа. Нэг хэсгийг нь арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл. Нөгөө хэсгийг нь Хөгжлийн банк шууд олгосон зээл гэж. Засгийн газартай холбоотой асуудал нь хаагдчихлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 38 , 4, 0 , 0

Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай 600 сая долларын бондоор солино
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Энэ хүн зарим талаар ичиж үхмээр юмтай гар боловч бас ч гэж толгойд нь юм бий нь ч бий. Төрд хэрэгтэй зайран мөн.

    0 0 Хариу бичих
  2. Энэ доорх гурав ухаанд нь ухна ишиг үхсэн нөхөд байна. Битгий орж ирж бай, дэлгэцийн зай эзлээд.

    1 0 Хариу бичих
  3. Өөрөөр нь төлүүлье

    0 1 Хариу бичих
  4. Энэ мэдрэл муут одоо яанаа. Муу хулгайчаас болж валютын ханш өсөөд улам өндөр үнэтэй амьдрах хэрэгтэй болоод байна.

    0 1 Хариу бичих
    • 2000 с дээш өссөн нь энэ засгийн үед шүү

      1 0
  5. шулга хулгайчаар оороор нь толуул цаадахь чинь хулгайлсан монго нь байгаа гэж байна шуу дээ, Имй дуракуудаас тор айгаад байгаа юм уу зугтаахаас нь омно барьж хоиоч ойлгомжтой юмыг яриад л суугаад байх юм

    0 1 Хариу бичих