Төмөр замын ажилтан ажлаа хийж байгаад амиа алджээ

З.Хүслэн


Төмөр замын ажилтан ажлаа хийж байгаа амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт салбарын хоёрдугаар зам дээр хоёр суудлын вагоныг холбох үеэр 52 настай Л гэх эрэгтэй хавчуулагдан хүнд гэмтэн, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Гэвч тэрээр гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.

Талийгаач “Амгалан өртөө”-ний “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагчаар ажилладаг байжээ. Тэрээр олон жилийн туршлагатай нэгэн байсан гэнэ. Хэргийг Төмөр зам дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр уг хэргээс гадна нэгдүгээр сарын 08-нд Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн хэрэг гарсан бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. OCHNOON UDAA TOMOR ZAMIIN DARGIIG SOLISON OCHNOON MERGEJILTNUUDIIG HALSAN TERNII GOR SHUU DEEEEEE

    0 0 Хариу бичих
  2. Tumur zam dampuurch guitslee dee, uls turiin tomilgoogoor hamaagui humuus ochood meddeg chaddag hesgiig ni shahaad, odoo dandaa ariin haalganiihan l bujignuulj baihad argagui dee

    0 0 Хариу бичих
  3. sayahan choir ortoon deer neg iim hereg garsan haramsaltai bna. ene tomor zamiin shine darga nar yu hiideg humuus be

    0 0 Хариу бичих
  4. ajiltan bish ajilchin gej bicheech ee, yamar ch helnii medleggui sugnuud

    0 2 Хариу бичих
  5. Туршилага ихтэй юм бол яагаад гэнэт гэнэ алдав

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ