Эцэг эхийн хайхрамжгүйгээс хоёр настай хүүхэд амиа алджээ

Б.Мичид


Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарчээ. Хашаандаа тоглож байсан хоёр настай хүүхэд эцэг, эхээ машинд суухыг харан гүйж очсон байна. Машины хаалга татах үед аав, ээж нь анзааралгүй машинаа хөдөлгөн явснаас үүдэн хүүхэд унаж амиа алджээ.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр “Мөнгөн өвөл” баярын арга хэмжээний үеэр цасан охин машинаас унаж бэртсэн байна. Тухайн машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас өвлийн өвгөн, цасан охидыг сууж амжаагүй байхад хөдөлж, улмаар нэг охин унаж гэмтжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ