Бөмбөг дэлбэлнэ хэмээн иргэдийг сүрдүүлсэн этгээдийг шалгаж байна

Д.Сугармаа


Сүхбаатарын талбайн зүүн талын “Сэнтрал Тауэр”-т үл таних гадаадын иргэн бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн хэрэг дөнгөж сая гараад байна. Хэргийн тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад иргэд өгсөн байна.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа ба “Сэнтрал Тауэр”-д байсан иргэдийг бүгдийг нь гадагш гаргалаа. Энэ талаар хэргийн газар дээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч сэтгүүлчдэд дадлага сургуулилт явуулж байна гэсэн тайлбар өгч байна.

Гэвч баттай эх сурвалж үүнийг үгүйсгэж байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр нэгэн гадны иргэн иргэдийг бөмбөг дэлбэлнэ хэмээн айлган сүрдүүлсэн байна. Яг одоо үүссэн нөхцөл байдлаас үүдэн дотор ажиллаж, үйлчлүүлж байсан иргэд нимгэн хувцастай, зарим нь туфли, шаахайтай гудамжинд зогсч байна. Иргэдийг болон сэтгүүлчдийг 200 метрээс дотогт нэвтрэхийг хориглоод байгаа юм.

Дотор байсан иргэдээс цагдаа нар сургуулилт хийх тухайгаа мэдэгдсэн эсэхийг лавлахад тэд юу ч мэдээгүй бөгөөд сургуулилт хийх тохиолдолд урьдчилж мэдэгддэг гэдгийг хэллээ. Мөн дөнгөж сая хоёр нохой дагуулсан 5-6 цагдаагийн алба хаагч, хүч нэмэн ажиллахаар дотогш орлоо.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Дуракууд ганц гайгүй барилгаар тоглочих гээд байнаа? Дээр бас Сентрал тауэрт бас юу боллоо?

    0 0 Хариу бичих
  2. Hen Mongold bumbug delbeleh we dee

    0 0 Хариу бичих
  3. Ийгл телевиз гэж дандаа мэдрэл муутай юмнуудыг цуглуулдаг газар юмуу хаашаа юм. Жаргалмаа дарга нь юм чинь аргагүй биз дээ

    3 0 Хариу бичих
  4. больцгоо л доо, манайд ямар нэгэн бөмбөг дэлбэрэх нөхцөл бүрдэх хаа ч байсан юм, ийм зүйл ярих эртдэж байна, үүнийг нь манай хүчний байгуулагууд бас сүржигнүүлэхээ болих хэрэгтэй, цагаа тулахад юу ч хийж чадахгүй шд, наанаа бол сүржин

    0 0 Хариу бичих
  5. setguulch nertei heden maluudiinh ni garchig ugsniiig ni haraad bgaarai tsumiin bumbug ch geh shig. odoo hurtel tsumiin bumbug gj yu bdgaa medehgui bolowsrolgui archaagui bh gjdee. ene garchig ugsun setguulentseree ajlaas hall xaxaxa

    19 0 Хариу бичих
  6. Odoo bur tsomiin bombog bolchihoj. Ehleed tesreh bombog geed baisan.

    7 0 Хариу бичих
  7. Mongolchuudad ene l dutuu bn daa

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ