Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Eagle.mn


Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргалаа.

 Уг захирамжийнхаа талаар тэрбээр “Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны 6 дугаар сараас Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  өргөтгөсөн   хуралдаанд танилцуулна” гэлээ.  

Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжийг  нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байна. Захирамжаар  улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

 Дараагийн захирамж нь “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын  4 бүсчлэлийг тогтоолоо. 1 дүгээр бүст  орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг  бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. 

Гурав дахь захирамж нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.  Тухайлбал  Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

 Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.

“Уг арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн  автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. tanai namiin Bayar eronhii said bhdaa 400 shirheg huuchi avtobus oruulj ireed agaar bohirduuaad alaad hayasan yum shte Batboldoo

    0 0 Хариу бичих
  2. д.цээпилмаа гуай үүнийг чинь бөөгс долооно гэдэг юм,аминдаа хотын даргад зусардаж байгаа юм биз дээ,чи, чиний хотын дарга тийм мундаг юм бол өөр олигтой зйл бодож олж чадахгүй нь уу,өөрсдөө бодож олж чадахгүй бол дэлхийд маш олон хот байдаг маш олон хотын дарга захиргаа нь байдаг,тэднийг ялангуяа хотын дарга ”дэмий алхаж” байхаар судлаад оффисдоо хоноход яадаг юм,МОНГОЛ ХҮН-ийг боддог юм бол МОНГОЛ ХҮНий ТӨЛӨӨ юм хийгээч, ЯАГААД ХОТРУУ НҮҮГЭЭД байгаа юм ,цээпилмаа тэд чамаас ялгаатай нь батболдын бөөөгс долоох гэж нүүдэгүй юм,уг шалтгаан нь ”ажлын байр”эсвэл санаачлагаараа ажиллах гэхээр”төр”саад болдог\тэр 800-ТҮЦ-г хар” тиймээс нүүдэг,сэтгэ балай авгай,хориод яадаг юм ГЭР ХОРООЛОЛ хуйгаараа ядуураад байхад ”дугуй”түлдэг нь ”гаднаас”нүүж ирсэн ирээгүй ялгаагүй ихэснэ,эцсийн эцнст чиний хэлдэгээр ”амиа”бодож түлж байгаа юм биш,түлээ,нүүрс авах мөнгөгүй хүмүүс яах юм ХӨЛДӨЖ ҮХЭХ юм уу, хэдхэн баячуул хамаг мөнгийг нь хөеөлөөд гадаад дотоодгүй хав дарчихаар чинь АРД ОЛОНД ямар мөнгө байх юм,цээпилмаа чи дулаан байранд балай зүйл бичээд хотын дарга бас бүх зүйлээр хангагдсан дулаан байранд суугаад захирамж гээчид гарын үсэг зурж байгаа,үүний цаана хичнээн хөдөөний ядуу ам бүл ”хөлдөж”үхэх аюул тулгарч байгаа бол бодож үзсэн үү,хотод хөдөөнөөс илүү ”дугуйны олдостой,хямд байгаа”, харин ”УТАА”-ганцхан ГЭР ХОРООЛОЛТОЙ огт хамаатай биш гэдгийг ойрын жишээ хятад харуулаад байгаа юм биш үү.”Дэлхийн нөгөө бөөрөн дэх Лондон, дэргэдэх Бээжин гээд олон хотын утаагаа бууруулж, утаанаас салсан түүхийг сонсож судалсан. Харамсалтай нь манай хотын утааны түүх тэднээс тэс ондоо”-гэнээ,чи тэнэг яг судалж харагдаач,ТЭС ОНДОО гэнээ,ЯГ ИЖИЛ балай авгай,УТАА-ЯНДАНГААС гардаг юм,яндан тэр энэ улсынх гэж ялгардаггүй,тэр тусмаа лондон,бээжин мөн манайтай адил нүүрс түлдэг.ГАРЦ-БАЙГАА,мөнгө шаардлагагүй,гэхдээ хугацаа орно, харин та нар шиг хүмүүс олохгүй,та шиг юмнуудад хэлээд ч нэмэхгүй юм билээ,сэтгэлгээ нь хаашаа эргэчихсэн хүмүүс дарга болдог юм,ёстой ТЭНГЭР хол ГАЗАР хатуу болоод байж л байна энэ хүйтэнд 2-хөрш ОРОС ,хятад бүх л ядуу иргэд,орон байргүй хүмүүстэй халуун хоол ,дулаан байр бүр майхан барьж өгч байна хотын иргэд нь чадах ядахаараа тусалж байна,тэд хэдий ядуу ч гэсэн ОРОС,хятад хүмүүс шүү дээ гэж СЭТГЭЛ гаргаж байна гэтэл манайд яаж байна,тэр тусмаа УБ-хотод энэ талд юу хийж байна тэднийгээ ”огт хардаггүй,байдаггүй”юм шиг л байна\харин ДАРХАН ХОТЫНХОН тэдэндээ ямарч байсан 3-сар ”харж” үзэж байна лээ,тэдэнтэйгээ хүн шиг харьцаж байгааг харахад нулимс өөрийн эрхгүй гарч байсан,бас ч УХААНТАЙ ганц нэг дарга байдаг л юм билээ\

    0 0 Хариу бичих
  3. Орон нутгийн ашигт малтмалыг нь өөрсдөд нь ашиглуулах эрхийг нь өгөхөд л тэнд хөгжинө шүү дээ. Нутгийнх нь иргэдээс булааж авч хотод баахан хоосон байр барьчихаад хүмүүсийг нь адлаад байх нь худгийн мэлхийний бодлого

    0 0 Хариу бичих
  4. Utaa ingeed bagasna gej tootsson gene heden huviar buurna gej..... ene haniad tomuu hureed baigaa baidal arilah uu ............ee chaa vaas gal untraah tur zuuriin arga heregleh gj baihiim zarim talaaraa bur surug zuil urgan garna hotruu orj ireh hudulguuniig hucheer horih n harin ch bur hahuul heel gazar avah bailgui de

    0 0 Хариу бичих
  5. Элдэв балай захирамж гарлаа л гэхийн, хэрэгждэг юм хаана бна золиг гэж. Хүн амын төвлөрөл, утаа униар чинь ингэлээ гээд дийлдэхгүй ээ. Байшин барихад зориулж мөнгө өгсөнөөс орон нутагт ажилчдыг илгээж тэр мөнгөө урамшуулалд өгөх хэрэгтэйшд. Хөдөөнөөс ирж сурчаад эргээд нутагтаа очиж сурсан мэдсэнээ ашиглаж сум орон нутгаа хөгжүүлэх хэргтэйшд. Тэнд чинь хүн алга эзэнгүй болсон байна, хэдэн хүүхэд хөгшчүүл үлдэж. Хэрэггүй балай оюутан нэртэй нөхөд хотод ирж сурсан гийгүүлсэн юмгүй мэргэжлийн дидломтой зөөгч болж эсвэл баян хүнтэй суухыг мөрөөдөж амьдраад яахын бэ. Орон гутагт очоод харахын бол залуу хүний сэтгэлгээгээр хийгээд баяжаад бялхах шинэ санаа өчнөөн байгаа. Их цалинтай ажилд гэнэт ар өврийн хаалгаар орж амар хялбар баян болох мөрөөдөлтэй хүмүүс олон болсон юм шиг санагдаад байхын. . . Өөр зүйлгүй дээ.

    0 0 Хариу бичих
  6. ингэх гэж л "утааны эсрэг"жагсаал гээчийг зохион байгуулж,зүй нь тэр жагсагчид ядаж өөрсдөө мод тарьдаг хүмүүс үү,бусдыг мод таръя гэж уриалдаг хүмүүс үү,эндээс л "утааны"эсрэг ажил эхлэх болохоос хэн нэгэн даргын "турхиралтаар"жагсаж дараа нь нөгөө дарга нь "өөртөө"ашигтай шийдвэр гарадаг.

    0 0 Хариу бичих
  7. Үндсэн хуулийн цэцэд шууд унана, ийм тэнэг юм ярихаар оноо өгөх тэнэг сонгогчид арай бахгүй байлтай

    0 0 Хариу бичих
  8. арай үгүй биздээ энэ шийдвэр гаргасан хүн эрүүл байна уу үнэхээр ингэж шийдэж байгаа бол энэ шийдвэр гаргагчидийг бүгдийг огцруулж эрүүл сэтгэхүйтэй арай илүү менежменттэйг гаргая яахаар зөвхөн 2 тэнэг толгойд бид захируулах ёстой гэж бид сонгох эрхтэй өөр шиидвэр гархах хүнийг сонсоё ухаанаа уралдуул таалагдвал танаар нийсэлэлийг удирдуулъяа энэ 2 сандуй сундйг хөөе

    0 0 Хариу бичих
  9. ингэж тэнэгтнэ гэж байдгаа үндсэн хуулиа эхлээд өөрчил үзэл баримтлалаа өөрчил соц дэглэм тогтоосноо зарла за сануй сундуй 2-оо мөнгөгүйчүүд хамгийн алсын зай захад амьдрах ялгавар жишиг тогтоож байна даа 4 жил бид тэсэе та нар чадвал 4 давар

    0 0 Хариу бичих
  10. Улаанбаатар хотын иргэн биш л бол ажилд авахгүй шүү дээ тэгээд бүр хөдөөнийх бол хот руу оруулахгүй шийдвэр гаргааж тэгвэл орон нутгаа хөгжүүлээгүй ямарч ажлын байр олдохгүй ядуурал асар их тэгээд яаж амьдрах вэ хөдөө төрсөн бол хохин болохноо

    0 0 Хариу бичих
  11. Хүчдэл унаад байгаа хэсгүүд дээр анхаарлаа ханпуулмаар байна. Төлбөр тэгэлсэнтэй холбоотойгоор нэг л шөнө нилэнхүйдээ тоггүй болж балрах вий. Зөв зүйлээ зоригтой хий

    0 0 Хариу бичих
  12. Нэртэйгээр нь Улаанбаатар гээд улстай болооч

    0 0 Хариу бичих
  13. тэнэгтэж өгөх юм аа. шилжит хөдөлгөөнийг зогсоолоо гээд утаа буурах уу? хараал идсэн яндангаа цөөрүүлээч малаа

    0 0 Хариу бичих
  14. дэмжиж бна.харин хэрэгжээсэй.цаасан дээр үлдчих вий

    0 0 Хариу бичих
  15. zuv zuv, demjij bna.

    0 0 Хариу бичих
  16. sain bna

    0 0 Хариу бичих
  17. Нэг доор хэт төвлөрснөөс ханиад томууны үүр уурхай болж байгааг бид харж байгаа. Маш зүйтэй шийдвэрүүд гарчээ

    0 0 Хариу бичих
  18. Зүйтэй арга хэмжээ болжээ. Хотын хонхорын даац аль хэдийн хэтэрсэн байсан.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ