Сурагчдын амралтыг сунгах тал дээр ярилцаж байна гэв

Г.Даша


Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэн дүүргийн эмнэлэг тэр дундаа хүүхдийн тасгууд ачаалал ихтэй ажиллаж байгаа юм. Хэдийгээр эдгээр өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт үргэлжилж байгаа ч ханиад томуугийн тархалт буурахгүй байгааг албаныхан хэлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар оргил үедээ хүрсэнтэй холбогдуулан өчигдөр Эрүүл мэндийн яамнаас хязгаарлалтын арга хэмжээ авах талаар Хотын дарга С.Батболдол албан тоот хүргүүлсэн.

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрээр “Өнөөдөр амбулаториор үйлчлүүлэгчдийн 12.2 хувийг томуу томуу төст өвчний шалтгаантай өвчнүүд эзэлж байна. Энэ маань тодорхой хэмжээгээр анхаарал татаж байна.  Энэ тоо 15-аас дээш хэмжээнд  хүрвэл тодорхой хязгаарлалтыг хийх дүрэм журам байдаг. Гэхдээ сурагчдын амралтыг сунгах тал дээр ярилцаж байгаа. Энэ асуудалд дээр ойрын хугацаанд шийдвэр гарна. Тодорхой хугацаагаар сунгах шаардлагатай бол сунгаад тогтоол журмынхаа дагуу явна. Эцэг эхчүүдэд анхааруулаад хэлэхэд аль болох бага ансны хүүхдийг гадуур олон хүн цугласан газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хүүхдүүддээ тэжээллэг амин дэм хэрэглүүлэн гадуур зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт хэрэглэж хэвшүүлэх шаардлагатайш зөвлөж байна. Өнөөдөр Засгийн газраас хэрвээ 0-5 насны хүүхэд нь өвдөн асарч байгаа бол цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан байгаа” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хөдөө орон нутаг ч гэсэн сунгах хэрэгтэй байна. Сэлэнгэ аймгийн сумдууд маш хүйтэн хүн малгүй хэцүү байна ш дээ. Бага ангийн хүүхдүүд хэцүү байна.

    0 0 Хариу бичих
  2. Sungaval taarna ugluu ert hicheel surguuli ordog huuhduud yaj buglurch uhchih shahaj hicheeldee ochidogiin ed ymr medeh bish uursdiinh ni huuhduud bol tom har dukaan mashind suugaad unetei surguulid hurguulne. Bidnii huuhduud bol uur sh dee

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ