Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

Ч.Хүрлээ


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал боллоо. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хамруулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл сонсох байсан ч Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ирээгүй учир уг асуудлыг дахин хойшлууллаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл авахаар хоёр дахь удаагаа зарласан ч ийнхүү ажлын хэсгийн гишүүд болох Сангийн яам, Монголбанкны төлөөлөл ажлын хэсгийн ахлагчгүйгээр тус ажлын хэсгийг болон Хөгжлийн банкийг бүрэн төлөөлж чадахгүй гэлээ. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн комиссоос мэдээлэл хийх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)