Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна

Ч.Хүрлээ


АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны шалтгалтын дүнгийн талаар мэдээлэл сонсож байгаа. Тэгвэл нөгөө талд МАН-ын бүлгийн хурал яг одоо эхэлж байгаа бөгөөд Төрийн ордны "Б" танхимд мөн адил Хөгжлийн банкны шалтгалтын дүнгийн талаар хэлэлцэж байна.

АН-ын бүлэг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгээс мэдээлэл сонсож байгаа бол МАН-ынханд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах аж.

Мөн МАН-ын бүлэг хурлаараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуугыг сонсох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)