Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг энэ сарын 11-нд шүүнэ

П.Мөнхжаргал


Хар тамхины хэрэгт холбогдоод байсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 11-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Шүүх хурлыг шүүгч  Ц.Дайрийжав, А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нар дэнсэлж, улсын яллагчаар Д.Дашмаа оролцох юм байна. Мөн өмгөөлөгч, хохирогч, гэрч, шинжээчээр Тунбаяр, Гунгаа, Тэнгис, С.Доржсүрэн, Цэндсүрэн, З.Цэнгэнбаяр, Л.Хатанбаатар нар шүүх хуралд оролцох аж.

тавдугаар сарын 17-нд шүүх хурал болохоор товлогдсон ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан.

Уг хэрэг 2016 оны тавдугаар сард шүүхэд шилжсэн. Улмаар тавдугаар сарын 17-нд шүүх хурал болохоор товлогдсон ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан юм. Үүнээс хойш ерөнхийдөө намжиж, шүүхийн шатандаа замхрах нь гэсэн эргэлзээг олны дунд үүсгээд байв.

Тэгвэл сэжигтэн этгээдүүдээс Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарыг цагдан хорьж, шалгаж байсан бол Х.Тамир, Д.Жавхлан нар нь гадуур байцаагдаж байжээ. Тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 268.2, 269.1, 272.2-т заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Анх тэднийг мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд эргэн ирэхэд, тосч байх үед нь цагдаагийнхан илрүүлэн баривчилсан гэдэг.

Хэргийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ