ЭМЯ-наас хотын даргад хязгаарлалтын арга хэмжээ авах чиглэл хүргүүллээ

Г.Даша


Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хэрэгжүүлж ажиллах ажлын чиглэлийг өгч  албан бичиг хүргүүллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. БЗД-ийн газрын алба, 11-р хороо хариуцсан газар зохион байгуулагч нь , иргэдийн өмч хашааг, удаа дараа нурааж, эвдэж авч явчихаад, зарим ирэдийнх нь хашааг ор сураггүй алга болгочихсон. Тэгээд тэр газар дээр нь өөр хүмүүст, жилийн дараа газар олгочихсон байдаг. Энэ шударга ёс мөнө үү? хотын дарга нар аа?

    0 0 Хариу бичих
  2. Үнэн баримттай сэтгэгдэл яагаад устгаад байна.

    0 0 Хариу бичих
  3. БЗД-ийн 11-р хороо хариуцсан газар зохион байгуулагч нь иргэдийн хашааг нурааж, эвдэж авч явчихаад, алга болгочихдог. Тэр газар дээр нь өөр хүмүүст газар олгочихдог. Энэ нь шударга ёс уу? Нийслэлийн Удирдлагаууд аа?

    0 0 Хариу бичих
  4. Гэр хороололд, дэд бүтэцийг нь л тавиад өгчихөөч. Бусдыг нь, иргэд өөрсдөө хийчихнэ. Төр, засаг хийх ёстой ажлаа хийхгүй байгаас болж, иргэд нь олноороо ӨВЧИЛЖ, ҮХЭЖ байна. Нийслэлийн ерөнхий төлвөлөгөөний газар, дүүргүүдийн газрын албад ажлаа огт мэдэхгүй, мэдэхгүй юмаа огт хийхгүй байна. Газар зохион байгуулагчид нь ажлаа хийхгүй байгаагаас, замбраагүй гэр хороолол үүсч, дэд бүтэц хийх боломжгүй, боломж гаргахын тулд газар чөлөөлж, асар их мөнгө төсвөөс гарч байна.

    0 0 Хариу бичих
  5. Энэ жил арай дэндүү их утаатай байна. Утаанд хордож үхэж байгаа иргэдээ, нийслэлийн удирдлагаууд минь өрөвдөх сэтгэл алга уу?. Уг нь, төр засгийн үндсэн үүрэг нь: иргэдээсээ авсан татварын мөнгөөр, иргдийнхээ, өөрсдөө хийж чадахгүй зүйлийг нь хийж өгөх. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, аюулгүй байдал г.м. зүйлээр хангах ёстой. Үндсэн хуулиар олгогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулчихаад, бид дуугай л суугаад байх уу?.

    0 0 Хариу бичих
  6. Ёоооо эргуу юм бэ, ингэж байхын оронд цэцэрлэгээ карантилж, сургуулийн амралтаа сунгаачээ

    0 0 Хариу бичих
  7. Маш зөв. Ингээд орхиж болохгүй. Тусгай хариуцах эзэн томилоод араас нь хөөцөлдөж хэрэгжүүлүүлэх хэрэгтэй. Бас Байгаль орчны яам ч ийм агуулгатай чиглэл өгөх нь зөв.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ