Хүнсний хаягдал хог устгагч төхөөрөмж

Ganaa Bud


Манай орны хот суурин газрын хог хаягдал түүний дахин ашиглах хэрэглэх талаар сүүлиийн үед маш их бичиж, хууль тогтоол санаачлага, төсөл гарч байгаа ч ажил хэрэг болож байгаа нь цөөхөн билээ. Өчигдөр Монголын үндэсний телевизийн цагийн хөтөлбөр нэвтрүүлэгт хог хаягдлын талаар ярьж байхыг хараад миний бие, жирийн нэгэн иргэн, ахүйн хог хаягдалын талаархи ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хог болох (хуурай, нойтон) хаягдалыг гадаад оронд хэрхэн хувь хүн, гэр орон, аж ахүй, байгууллагын оролцоотой шийдвэрлэж буйг гадаадад ажиллаж, амьдарч байхдаа олж мэдсэнээ нийтэд болон зохих төрийн байгууллагад сонордуулах гэсэн юм.

Одоогийн байдлаар Монгол  улсад  25 хот, 340 орчим сум аж ахуйн төв мөн 40 гарүй хот маягийн сууринд манай орны нийт хүн амын 80 орчим хувь нь төвлөрсөн суурин газар амьдарч байгаа билээ. Сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хотын хүн ам 2,5 дахин өссөн гэх мэдээ байдаг. Ингэж хотжилт, хүн амын төвлөрөл ихсэх болсноор хог хаягдал нь ялангуяа ахуйн хог болох хүнсний хаягдал ихэссэний улмаас нийгмийн халдварт өвчин тархах нөхцөл бүрдэх, мөн орчны байгалийн жамаар нөхөн сэргээх чадавхи нэн хязгаарлагдмал болж бохирдон доройтож,  хот суурин газрын эргэн тойрны хөрс элэгдэн эвдэрч, усны нөөц  ховордон, амьтан жигүүртэн нүүн дайжиж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж,  ургацын хэмжээ эрс буурч, улмаар устах аюул нүүрлэж байна. Манай орны бүх хог хаягдалын 30 хувь нь хүнсний хаягдал байдаг гэсэн.

Дараах жижиг тооцоо хийж үзвэл: Манай орон 340 сум, аж ахүйн төв байдаг. Нэг суманд гэхэд хамгийн бага тоогоор бодвол 5 том, жижиг нийтийн хоолны газар (Сургууль, цэцэрлэг ба албан газрын цайны газрууд орохгүйгээр)  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хоолны газраас өдөрт 5-10 кг хүнсний (хуурай, нойтон хог болох зөвхөн төмс байцаа, ногооны хальс хаягдал ) гарвал өдөрт манай орны 1700 гуанз, зоогийн газраас 17000 кг буюу 17 тоон хүнсний  хаягдал ( сар жилээр тооцвол маш их тоо гарах юм) гарч, байгал орчинд цацагдаж, бохирдуулж мөн хүн ба малын эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлж байна гэсэн үг юм.

 Энэ бүх хаягдал, хогийг зөв зохистой эргэн буцааж баялаг болгоход гадаад улс оронд ялангуяа манай хоёр хөршид хэрэглэж байгаа “Хүнсний хаягдал хогийг бутлагч"  буюу англиар FOOD WASTE DISPOSER багажийг манай орны хоол хүнсний бүдээгдхүүн хийдэг, хэрэглэдэг бүх газарт, айл гэрт, ресторан, баарт тавьж, хэрэглээд сурчихвал хүн амын эрүүл мэндэд тустай мөн цаашилбал одоогийн хямраад байгаа эдийн засагт минь үр ашигтай болвуу гэж бодох юм.

Энэ төхөөрөмж олон төрөл байдаг. Үйлдвэрлэлийн тэргүүлэх орон нь  манай урьд хөрш, мөн Япон, Солонгос, Энэтхэг, Орос зэрэг улсуудад үйлдвэр нь байдаг ч бүтээгдхүүний үнэ их өндөр. Гэхдээ бөөний үнээр авбал манай орны жирийн айл өрхийн эдийн засагт нэг их нөлөөлөхгүй болов уу!      

Энэ багажны ажиллагаг товч дурдвал:

Айл гэрт угаалгын тосгуурт сифоны оронд байрлуулж усны гадагшлах хоолойтой холбогддог. Цахилгаан моторын тусламжтайгаар бутлагч ажиллаж гоожуурын усны шахалтаар нунтаглагдсан хоол хүнсний хаягдлыг 20 – 30 сек дотор  ерөнхий бохирын ус сувгийн хоолойгоор гадагшлуулна. Бараг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний хаягдлыг буталж жижигруулдэг. Жишээлбэл, тахиа, гахайны яс, өндөгний хальс, шийгуа, жимсний хальс, эрдэнэ шишийн гол, цай, төмс ногооны хальс.  Гал тогоо болон хоолны газарт эхүүн муухай үнэр арилахаас гадна хортон шавж багасаж халдварт өвчний эх үүсвэр байхгүй болно.

 Ер нь энэ багажийг ашигласнаар зуны цагт муухай үнэртэй хүнсний хог хаягдал дээр чинь ялаа шумуул цугларахгүй, муухай үнэр байхгүй болж мөн хашаатай айл төвлөрсөн бохирын хоолойд холбогдоогүй үед жирийн  (том амтай) амсартай нүүр гар угаадаг тосгуурт төхөөрөмжөө сурилуулад гарсан, нунтаглагдсан хүнсний хогоо бордоо болгож ашиглахаас гадна, хатаагаад (хүнсний хогоонд метан их байдаг учир) түлш болгон ашиглаж болдог байна.

Энэ бүх зүйлийг бичих болсон шалтгаан нь миний бие энэ төхөөрөмжийн талаар нэлээн их судалгаа хийж  Хятад улсаас худалдан авч өөрийн гэртээ суурилуулж ажиллуулж үзээд жил гарүй болж байна. Мөн эх орон ард түмэндээ хэрэг болох мэдээлэл өгөх хүсэлдээ дээрхийг сийрүүлэв.

Уг багаж төхөөрөмжийн хэрэглэх заавар зөвлөлгөөг, надтай холбогдож авч болно.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хүнсний хаягдал бутлагч зарна . USA д үйлдвэрлэсэн.

    0 0 Хариу бичих
  2. Сайхан төхөөрөмж юм буталж дуустал хэдэн литр ус орох бол бохирдсон усаа цэвэрлэхэд хир зардал гарах болдооТүүний оронд хог хаягдалаа ангилан савладаг болоод ангилалаар нь цуглуулдаг болох л хэрэгтэй байгаа юмдаа

    0 0 Хариу бичих
    • Сайн байн уу! Миний бичсэн нийтлэлд 1 ч гэсэн хүн хариу бичсэнд баярлалаа. Буталж дуустал хэдэн литр ус орох вэ? гэсэн асуултанд хариульяа Хүнсний хаягдлыг бутлах гэж албаар ус гоожуулах шаардлаггүй аяга тавгаа угааж байхдаа л асаагаад бутлан шүүдээ үүнд тусгайлсан зардал гэж гарахгүй. Өөрөө 1-2 литр усны багтаамжтай учир товчлуур дараад л 10 - 30 секундын дотор хог хаягдлыг бохирын хоолойгоор гадагшлуулна. цахилгааныг ердөө 10 - 40 сек хэрэглэнэ зардал нь ердөө энэ. Уучилаарай! Та хүнсний хогийг ангилан ялгаж дийлэхгүй болов үү! Тэгээд ч хүнсний хогийг ялгаад хадаглаад байх хэцүү болов үү

      0 0