“Гандан Бороо” хочит Ч.Батхуяг, “Сэлэнгийн” У.Баатаржав нарыг цагдан хорьжээ

Eagle.mn


Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хамгаалалтын газрын ажилтнууд “Гандан Бороо” хочит Ч.Батхуяг, “Сэлэнгийн” У.Баатаржав нарыг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тэднийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулжээ.

Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард “Гандан Бороо” хочит Ч.Батхуягийг цагдаагийнхан гэрээс нь баривчлах үед тэрбээр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж. Шинжилгээгээр “мөс” буюу метамфетамины төрлийн бодис болох нь тогтоогдсон байна. Түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон боловч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад байхдаа сураггүй болсон байсныг ийнхүү цагдаа нар эрэн сурвалжилж, цагдан хорьжээ.

Түүнчлэн “Сэлэнгийн” хэмээх У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилж мэхлэн авч, буцаан авах гэсэн хүмүүсийг дарамталсан хэргээр шалгагдаж байсан. Өмнө нь У.Баатаржавын танхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтын албаны ажилчид гэнэт сахарын өвчтэй, хараа муутай, зарим нь сэтгэцийн хувьд асуудалтай юм санахаа байсан хүмүүс болж, санахгүй байна гэж мэдүүлснээр хэрэг нь хаагдаж байсан гэдэг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Эд нар чинь одоо хөгшин болчоо биздээ. 50, 60 тай бхаа

    0 0 Хариу бичих
  2. Залуу насаа шоронд өнгөрөөсөн хэсэг рекетүүд одоо монголын баячууд, алдарт уяачид, мундаг бизнесмэн болоод явцгааж бн. Тэд бүгд ийм аргаар бусдыг айлган сүрдүүлж дарамталж эд хөрөнгө газар шороог нь булаан авч баяжицгаасан. Чаддаг юманд арга алга даа гдгийншдээ тэд

    0 0 Хариу бичих
  3. Энэ ч яасан их тоглоомтой вэ барилаа гээд мафитай кино шиг болоод шуугиад л байсан алдчихаад дахиад барьж байдаг манай энэ шүүх цагдаа хуулийнхан гэж хамтийн ажилгаа байхгүй 1нь нөгөөгийнхөө ажилийг дандаа хүндрүүлж байх иим даа

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ