Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

З.Хүслэн


Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар багтсан байна.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

АТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сараас Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд Н.Мөнхбатыг цагдан хорьсон билээ. Өдгөө тэрээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж буй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ