Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнг дэлгэнэ

Eagle.mn


БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. 

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш, шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдийг танилцуулах аж.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид агаарын бохирдлыг бууруулахад иргэн та хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд ирж оролцохыг уриаллаа.

Ирэх Даваа гарагийн 11.00 цагт  Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат,   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын дарга С.Батболд нар оролцоно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 1.Одоо утаагуй зуух утаагуй тулш ямар ч хэрэггуй. 2. Онгорсон хугацаанд зарцуулсан 132,5 тэрбумыг шалгаж тзр зальт этгээдийг шийтгэж монгоо буцааж аваад Эрчим хучээр найдвартай хангах нохцолийг бурдуул. 3.Цахилгааны унийг Маш хямдруул, хямд найдвартай цахилгаанаар халаах тоног тохооромж улсын бодлогоор айл бурт тавь. 4.Тэгсний дараа хороо хэсгийн даргаар дамжуулаад нарийн хяналттай яндантай утаа гаргаж байгаа айл орх бурээс сар бур 10000 тогрог, Албан байгууллагаас 100000 тогрогийн татвар ав. Тэгсний цагт амархан утаагуй Улаанбаатар болж монголчуудаа бид утаа гэдгийг мартах болно. 5.Утааны эсрэг хууль гарга. Албаар утаа гаргаж ард тумнийг хохироож байгаа этгээдэд хуулийн хариуцлага хулээлгэ. 6.Хогшин настай явж байгаа автомашинуудаас ондорхон татвар ав эсэргууцээд байвал ард иргэдээс Санал ав ихэнх нь татвар авахыг дэмжинэ. 7.Энэ ажлыг урьд нь хийчихсэн бид йутааг мартсан байх естой байсан юм шуналтай хумуус муу торийн далимдуулаад монго гаргаж идлээ шуу дээ. Тэр идсэн монгоний талыг ч Болсон буцааж толуул. 8.Энэ бугдийг хийхэд их амархан байгаа биз дээ. Ард иргэдээс ихэнх нь зовшоорно. Ухуулага суртачлагааг сонгуулын суртачлагаатай адил хэмжээнд сайн явуул. 9.Миний санааг дэмжиж байвал ард олонд тараа, тор засгийн тувшинд Санал оруул би "Миний саналыг авчихлаа"гэсэн ямар ч гомдол гаргахгуй утаанаас салж байвал Тэр бидэнд том загнал болно.

    0 0 Хариу бичих
  2. amraltiin udruuded hiihguidee

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ