“WSJ” Германы тусгай албаныхныг “Чадваргүй” гэж бичжээ

ХБНГУ-ын Тусгай алба Берлиний халдлагыг үйлдсэн Анис Амриг үнэхээр бодитой аюул учруулах алан хядагч мөн эсэхийг нь 2016 онд долоон удаа шалгаж, дүгнэлт гаргаж байжээ. Гэвч бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс 12 хүний амь үрэгдэж, 48 хүн гэмтэж шархадсан аймшигт халдлага өнгөрсөн сарын 19-нд Берлинд үйлдэгдсэн гэдгийг бид мэднэ.

Тэгвэл “The Wall Street Journal”-ын сүүлийн дугаарт энэ талаар нийтлэл гарсан байна. Нийтлэлд Германы тусгай алба, цагдаа тагнуулын байгууллагын ур чадварыг дутуу дулимаг, хоорондын уялдаа холбоо сул гэдгийг Анис Амригаар жишээ татан бичжээ.

Мөн Германы тусгай алба Анис Амриг хэдэн сар тандахдаа баривчлах хүсэлтийг нэг бус удаа тавьж байсан аж. Гэвч Цагдаа болон тагнуулын байгууллагаас тэдний гаргаж тавьсан үндэслэлийг хангалтгүй гэж үзэн баривчлахаас татгалзаж байжээ. Анис Амри нь Тусгай албаны хараанд байдаг этгээдүүдтэй уулзахаас гадна интернэтээс гар аргаар тэсрэх бөмбөг хэрхэн хийх талаар хайж судалж байсныг баривчлах хүсэлтэд дурдсан байсан гэнэ.

Ийм байхад ч баривчлахаас татгалзсаар байсан нь ХБНГУ-ын хууль хүчний байгууллага улсынхаа аюулгүй байдлыг хангаж чадах эсэхэд эргэлзээ үүсгэж байна гэж дээрх нийтлэлд өгүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Hunii erh.erh choloo ni saad bolood l barivchilahaas tatgalzsan baina

    0 0 Хариу бичих
  2. Ер нь чадвар сулавтар байх магадлалтай шүү. Манай тагнуулынхан Энхбат гэж нөхрийг хулгайлаад бүр онгоцонд суулгаад аваад ирсэн л биз дээ. Манайхан ч хулгайлахдаа бол гаргуун л даа. Харин том хэрэг илрүүлэхдээ л тун маруухан даа. Германуудаас ч дор. Тоглоом биш шүү.

    0 0 Хариу бичих