Нора: Моделийн шүүгч хийнэ гэдэгтээ би нэг минут ч эргэлзээгүй

Г.Даша


АНУ-ын “CBS international” студийн алдарт “America’s Next Top Model” реалити шоуны Монгол хувилбар албан ёсны эрхтэйгээр удахгүй “Боловсрол” телевизээр цацагдах гэж байгаа билээ.

Олон үзэгчдийг байлдан дагуулдаг тус шоу нэвтрүүлгийн Монгол хувилбар албан ёсны эрхтэйгээр монголын үзэгчдэд хүрэх нь ээ гэсэн тэр цагаас л хэн хөтөлж, шүүх нь олны анхаарлыг татсан. Загварын ертөнцийнхөн ч энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээхсэн гэж битүүхэндээ мөрөөдөж байсан болов уу. Тэгвэл Сингапурын загварын ертөнцөд Монголынхоо нэрийг дуудуулж явсан загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин тус шоуны хөтлөгч, шүүгчээр шалгарчээ. Загварын тайзнаа алхсан туршлага, өөрийн өвөрмөц дүр төрх, ур чадвараараа бусдаас ямагт ялгарсаар ирсэн тэрээр “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийг амилуулах нь дамжиггүй.

Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-Та “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн шүүгч, хөтлөгчөөр ажиллаж байгаа. Энэ саналыг анх хүлээж аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Санал хүлээж авахдаа мэдээж их баяртай байсан. Надад итгэж, миний ур чадварыг үнэлэн хүндтэй үүрэг хүлээлгэсэнд маш их баярлаж байна. Гэхдээ зүгээр нэг телевизийн  шоу хөтлөх биш олон залуу моделиудад үлгэр дууриал болж өөрийн сурсан мэдсэнээ зааж, давхар хөтлөлт хийнэ гээд амаргүй даваа.  Хөтлөлтөөрөө дамжуулж, загварын ертөнцийн хөшгийг монголынхоо ард түмэнд нээж өгнө гэсэн үг шүү дээ. Ийм чухал үүрэг хүлээж байгаа гэдэг утгаараа маш их баяртай байсан. Мөн моделийн шүүгч хийнэ гэдэгтээ нэг минут ч эргэлзээгүй хэрнээ хөтлөгч хийнэ гэхээр жаахан сандарч байлаа. Би өмнө нь хэзээ ч нэвтрүүлэг хөтөлж байгаагүй. Өнөөдрийн хувьд гайгүй дажгүй шүү. Юм юманд суралцаж л байна даа.

-Загварын ертөнцийн топ моделийг их сургууль, түргэвчилсэн курс шиг сургаж, шигшиж гаргаж ирдэг-

-Шоу нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон охидоос одоо шилдэг 16 шалгарч нэвтрүүлгээ хүлээж байна. Шилдгийн төлөөх тэдний өрсөлдөөн нэлээд ширүүн болох байх?

-Тийм ээ. Миний бодлоор шилдгийн шилдэг оролцогчид тунан үлдсэн байгаа. Модель болгон өөрийн гэсэн зан чанар, дүр төрхтэй учраас бүгдийг нь л шилдэг гэж хэлмээр байна. Шилдгүүд хоорондоо өрсөлдөх гэж байгаа болохоор бүр ширүүн өрсөлдөөн болно гэж бодож байна. Тиймээс энэ шоуны өрсөлдөөн маш сонирхолтой болох болов уу. Догдлон хүлээж байна даа.

-Тэгэхээр Монголын загварын ертөнцийн шинэ дүр төрхүүд тодорч чадсан байх нь ээ. Моделиуд маань олон шинэлэг өөрчлөлтүүдийг үзүүлэх болов уу гэж үзэгчид хүлээж байна. Энэ талаар сонирхуулаач?

-Мэдээж, шинэ дүр төрхүүдээс бүрдэж байгаа. “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлэг маань ерөнхийдөө шинэ залуу охидуудаас шинэ нүүр царай, шинэ дүр төрхийг гаргаж ирэх зорилготой. Өөрөөр хэлбэл, Загварын ертөнцийн топ моделийг их сургууль, түргэвчилсэн курс шиг сургаж, шигшин гаргаж ирдэг учраас шинэ дүр төрхийг гаргаж чаддагаараа дэлхийд алдартай нэвтрүүлэг шүү дээ.

-Монголын загварын ертөнцийг “Гоёл” наадмаар төсөөлбөл өрөөсгөл ойлголт-

-Манайд “Гоёл” наадмаас топ моделиор шалгарч, өргөмжлөгдөж чадвал “Топ” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг жишиг бий. Өнгөрсөн “Гоёл” наадмаар топ модель шалгараагүй. Тэр ч утгаараа Монголын загварын ертөнцөд дараагийн топ-оор шалгарах модель алга гэж яригдаад байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монголын загварын ертөнцийг “Гоёл” наадмаар төсөөлбөл өрөөсгөл ойлголт болно. Жишээлбэл, би 2005 оноос хойш “Гоёл” наадамд ороогүй. Гэхдээ би Монгол модель.  Модель бүхэн “Гоёл”-д оролцох албагүй. “Гоёл” наадмаас олон модель гарч ирсэн. Тэндээс их зүйлийг сурсан. Гэхдээ нэг наадам болоод топ модель шалгаруулдаг нь загварын ертөнцөд өрөөсгөл зүйл. Загварын ертөнцөд моделиуд топ, супер гэдэг нэрийг өөрөөрөө, ажлаараа, нүүр царай, чадлаараа гуйж биш гуядаж авдаг. Хамгийн их мөнгө олж, хамгийн их сурталчилгаанд тоглон хамгийн мундаг, хамгийн рейтинг өндөр байгаагаар нь топ гэдгээ шалгаруулдаг. Энэ нэрийг загварын экспертүүд  шүүмжлэгчид, загварынхан өөрсдөө олгодог.

Дэлхийн загварын ертөнц асар хурдацтай хөгжиж байна. Бидний хувьд ч гэсэн хөгжлөө дагаад дэлхийтэй  хөл нийлүүлэн алхдаг болсон. Манай олон моделиуд гадагшаа, дэлхийн загварын ертөнцийн тайзан дээр алхаад үзчихлээ. Эхнээсээ гадаадын нэртэй агентлагуудад ажиллаж байна. Тэгэхээр дээр үеийн  топ модель гэдэг зөвхөн нэг удаа нэг наадамд ороод авдаг шагнал гэдгийг ер нь бол мартах хэрэгтэй.  Моделиуд үнэхээр мундаг болохыг хүсэж байгаа бол сайн ажиллах ёстой. Өөрийгөө нээж харуулан чадлаараа “Топ”-ын өргөмжлөлийг гуядаад авч байх хэрэгтэй шүү дээ.

-Таны өнөөдрийн гоёлыг онцлон асуумаар байна?

-Би “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн зураг авалтууд дээр загварын хувцсаар стиль итиджээ бүрдүүлж байгаа. Өнөөдрийн хувьд би энгийн байхыг хүссэн. Гадаа хүйтэн байгаа ч би одоо зураг авалттай байгаа учраас ийнхүү  үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” брэндийн пальтог сонгосон.

-Зав гарган ярилцсанд баярлалаа. Тэмцээний хөтлөгч, шүүгчээр удахгүй уулзахыг хүлээж байна.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. http://VisitsToMoney.com/index.php?refId=1050395

    0 0 Хариу бичих
  2. хэээ хөөрхий гонжийж унжийсан хачин л хүүхэн байна даг Ийм хүүхэн манай Эрдэнэтээр нэг бий. Худлаа дүр эсгэж шоудаад л Топ болдог юм биддээ Монгол залуус ийм топ моп гэсэн шоу амьдал шоу дүр эсгэлтээс хол оюунлаг байх хэрэгтэй Хачин муухай хүүхэн байна. харваас нэг хүйтэн мөнгөний төлөө яахаас ч буцахгүй мэт

    0 0 Хариу бичих
    • Huniig gadnaas n haraad baahan muulj baigaa ene uher uuriiguu tolind harsan bolov uu?

      3 0
  3. http://cash4visits.com/ref.php?refId=343777

    0 0 Хариу бичих
  4. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    0 0 Хариу бичих