Газрыг байраар солих алхам Нисэхээс эхэлнэ

С.Сосоржав


Улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар ойролцоогоор 32 мянган орон сууц борлуулагдаагүй байна. Борлогдоогүй орон сууцны талаас илүү нь 100 ам.метрээс дээш талбайтай байгаа аж. Тэр байтугай Төрийн орон сууцны корпорацийн шугамаар 300 тэрбум төгрөг гаргаж, “Буянт-Ухаа” 1, 2 хороолол болон аймаг орон нутагт барьсан барилгуудаас ч борлогдоогүй орон сууц байна. Тиймээс Барилга, хот байгуулалтын яамнаас эдгээр борлогдохгүй байгаа орон сууцны “эзнийг нь олж”  асуудлыг шийдэхээр болжээ.

Борлогдоогүй орон сууцыг газраар солино

“Тухайлбал, “Буянт-Ухаа” хороололд борлогдоогүй түрээсийн орон сууц байна. Нийт 200 орчим байр байгаа юм билээ. Гэхдээ дандаа 69 ба 98 ам.метр бүхий гурван өрөө орон сууцнууд үлдсэн. Яагаад үлдчихэв гэвэл, анх түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ 30-50 ам.метр орон сууц түрээслэх боломжтой гэсэн журамтай. Тиймээс том талбайтай орон сууцнууд нь үлдчихсэн байна. Удахгүй энэ заалтыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Уг нь том талбайтай гурван өрөө орон сууцыг түрээслээд амьдрах боломжтой айл зөндөө бий. 

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцыг хашаа байшингаар солих бололцоог нээж өгье. Одоохондоо Нийслэлийн Засаг даргатай нарийвчлан ярилцаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Ер нь бол нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаа сугалуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямартай ч “Буянт-Ухаа”-гийн борлогдоогүй гурван өрөө орон сууцыг хашаа байшингаар солихыг иргэдэд санал болгоно” хэмээн Г.Мөнхбаяр сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард ярьж байжээ. 

 Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж.

Тэгвэл, ийнхүү борлогдохгүй байгаа гурван өрөө орон сууцнуудыг хашаа байшингаар солих асуудал салбарын яам, Нийслэлийн удирдлагуудын төвшинд яригдсан байна.  Үүний дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн өргөтгөсөн хуралдаанаар гэр хорооллын газрыг байраар солих журмын тухай хэлэлцэж саналуудаа нэгтгэжээ. 

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг газраар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах зөв хувилбар гэж талууд үзсэн байна. Уг журамд, гэр хорооллын газрын байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой тусгаж өгөх юм байна.

Эхний ээлжинд Нисэхийн гэр хорооллын айлуудаас “Буянт-Ухаа” хорооллын байранд оруулах тухай яригдаж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Нисэхийн гэр хорооллын айлуудыг хамруулахаас гадна өөр байршлуудыг хамруулах уу гэдэг нь өргөтгөсөн хуралдаанаар ярианы сэдэв болжээ. Нийслэлийн зүгээс Нисэхийн гэр хорооллын газрыг чөлөөлснөөр орон сууц барих газар бий болно гэж үзэж байгаа юм байна.

Түрээсийн байрны хэмжээг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн ач холбогдолтой

Засгийн газраас санхүүжүүлэн барьсан байр буюу тухайлбал “Буянт-Ухаа” хорооллын түрээсийн талбайг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар мөн гаргаад байна. Ийнхүү түрээсийн орон сууцны хэмжээг нэмэгдүүлж өгсөн нь маш зөв шийдэл болсон гэнэ.

Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж. 

Учир нь  түрээсийн байран дээр тодорхой хязгаар тавихгүй болохоор иргэдэд ч бас нээлттэй сонголт үүсч байгаа ажээ. Байрны борлуулалт нэгэнт муу байгаа учраас том талбайтай байрыг газраар солихоос гадна түрээслээд явах нь зүйтэй гэсэн саналыг Барилга хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанаар оруулсан нь энэ юм.

Түрээсийн орон сууцыг хэсэг хугацааны дараа ипотекийн зээлд хамруулж оршин суугчийг эзэмшигч болгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ одоогоор түрээсийн орон сууцны хүртээмж бага байгаа тул хэсэг хугацааны дараа тодорхой хэсгийг зээлд хамруулах юм байна. Нийслэлийн хэмжээнд 3000, орон нутагт 1400 орчим түрээсийн орон сууц байгаа юм. 

Анх хэрэгжиж эхлэхэд олон иргэн хамрагдахаар өргөдлөө гаргаж байсан түрээсийн орон сууцны хөтөлбөрт орж байгаа бас нэг өөрчлөлт бол таван жил байсан хугацааг байхгүй болгож байна. Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж. Түрээсээр амьдрах хугацааг заагаад өгчихөөр иргэд тухайн амьдарч буй орон сууцандаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй байх тал гарч байгаа тул ийнхүү өөрчилжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Нисэхэд газраар солино гэж яриад байгааг ойлгохгүй юм даа. Утаагаа байр барьж л багасгамаар юм. Хөршүүд нийлж барилга барих боломжтой 5-8 айлын газруудыг багцалж авахгүй бол хий л танил талуудынхаа газрыг энд тэндээс түүж аваад нөгөө өрийн Бондын мөнгөөр арай гэж босгосон орон сууцууд хэнийх болсон нь мэдэгдэхгүй байх. ИЙГЛЕ ийнхээ энэ сэдвээр нэвтрүүлэг хийгээч. Гол нь олон нийтийн дунд нээлттэйгээр Интэрнэтээр саналууд авч сонгон шалгаруулалт хийж газруудын багцалж авах хэрэгтэй гэдэг байдлаар нэврүүлэг хйивэл сайн байна даа. Ядаж л амьсгалах агаар цэвэршинэ шүү дээ. Одоо энэ ХАНГАЙ хотхоныг хар л даа. Тэр хавийн газар гэр хороолол байхдаа хойд зүгийн хамаг утаа нь тэр хавьд төвлөрдөг байсан бол одоо хамаагүй утаа нь бараг хотын төвийн х шиг хамаагүй шингэрсэн гээд боддоо. Одоо 32 -ын айлуудыг багасгаад өгөх юм бол утаа лав Сүхбаатарын талбай хүртэл орохгүй ээ.

    0 0 Хариу бичих
  2. Ямар утгагүй юм яридаг юм бэ. Утаа нь диилдэхгүй хотын төвийн бүсийн айлын хашаагаар солимоор санагдах юм. Хотын ойролцоо 32, Телевиз, Гандан, Шинэ зам, 9 дэлгүүр, гээд хотын төвдөө хашаагаар солих юм бол солисон хашаагаа Орон сууц барих сонирхолтой компаниудад зарж болно ш дээ. Орон сууц барих талбайд хүрэх хэмжээний 5-8 айлуудын газрыг багцалж авахгүй бол Энд тэнд, энд тэнд аваад дараа нь барилга барьж болох уу. Интернетээр санал авах сайт ажилуулах хэрэгтэй ш дээ. Газар авах байршлуудын кадастрын зургуудийг нь оруулж, тухайн бүсийн газраа зарах сонирхолтой 5-8 н хөрш айлууд хоорондоо нэгдэж өөрсдийн газрыг зарах хүсэлтээ шууд олон нийт үзэж болохоор интэрнэтэд байршуулж тэндээс нь газрыг нь багцалж авах хэрэгтэй ш дээ.

    0 0 Хариу бичих
  3. Журмаа хурдан гаргаачээ. Орох айл, өрхүүд ямар ямар болзол хангасан байхыг мэдмээр бнаа. Нэг айлын эзэмшиж байгаагаар олгох юмуу эсвэл нэлээд хэдэн айлууд нийлээд газраа чөлөөлөх юмуу. Хэрвээ хэд хэдэн айл нийлж чөлөөлнө гэвэл бас зарим нэг нь журамд тэнцэхгүй бол орно гэсэн айлуудад нь хэцүү л байх.

    0 0 Хариу бичих
  4. yg zow sanaa yarmag nisehee hurdan oruulaachee tegeed 3aas deesh hvvhedtei ene ter geed bolzol tawiad oruulchwal yasiin olon hvvhedtei hvmvvs ger horoolold hetsvvl bnssdee

    0 0 Хариу бичих
  5. Гэрчилгээгээ өгөөчээ. 30-100хувиа өгсөн айл одоо болтол гэрчилгээ бхгүй.Нэг юм шийдэхээрээ өмнөхөө жин тан болгож бж дараа ажилдаа орно гэж бхгүй юм. Арай дээ. Битгий хашаагаа байрнаас өгөөрэй гэрчилгээгийн чинь өгөхгүй эд нар.

    0 0 Хариу бичих
  6. Маш зөв асуудал бна Газраа байраар сольмоор байна Утаа ч багасна Мөн түрээсийн байранд орсон түрээсээ цагт нь тогтмол төлж байгаа иргэдийн мөнгийг урьдчигаа төлбөрт нь оруулаасай гэж боддог

    0 0 Хариу бичих
  7. Өргөдөл өгөөд шаардлага хангасан ч сугалаанд шалгараагүй танил талаараа хүмүүсийг оруулахаа больмоор юмаа.Одоо дахиж хүмүүс оруулхаараа шаардлага хангаж бүрдүүлэх материалаа өгсөн хүмүүсээ оруулмаар юм.

    0 0 Хариу бичих
  8. ЯРИАД Л БАЙХААС Л БИШ ЯГ ЯМАР ТАЛБАЙТАЙ ХАШААНД ЯМАР ТАЛБАЙТАЙ ОРОН СУУЦЫГ ЯАЖ ҮНЭЛЭЖ ЯАМАР ХӨНГӨЛӨЛТТӨЙ ЗЭЭЛЭЭР ХЭДЭН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЯАЖ ОЛГОХ ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ БНА ШҮҮ ДЭЭ.

    0 0 Хариу бичих
    • yag tegeed bn

      1 0
  9. yu yriad bgn belen mongoor n ydaj 50 huwiin ogj chadah humuust ogoo ydargaatain olson hedn togrogooro gaigui bair hudaldaand awchie gj bodood mongoo tsugluulah gher l zaawal torin alban haagch ntr geed bhiima naad 69 m2 bairiig chin belneer n awah geed holsoo dusluulan mongoo tsugluulj bn shde ydaj 60 huwiin ogood ch hamaagui orchmoor bn shde

    2 0 Хариу бичих
  10. yg zob herbee gazraa bairaar solih shoidver ni batalgaajbal olon ail bairtai bolonshdee tgd utaach bagasna yag zob shiidver garhan bnshvv demjij bn

    3 0 Хариу бичих
  11. Zow shte niseh yarmagiin gazraa solij oruulsan ni dr shte

    1 0 Хариу бичих
  12. mash zuw demjij bn iimerhuu arga hemjee awhiin bol hot tsewershine neg asuuh yum bn gazraar solihdo bairshil hargalzah yumu 2-r t hoisho zahduu bga ailuud orhuu jishee ni golruuga bga ailuud 3-rt hezeenees heregjih we baishingui dan hooson hashaatai ail orhuu hurdan heregjuulei rei amjilt husie

    1 0 Хариу бичих
  13. Цагаан байр 32 тойрог орчмын айлуудаа оруулах хэрэгтэй хойд зүгээсээ утаа урагшилж бхйгаа шүү дээ яармаг биш

    1 0 Хариу бичих
  14. Ger horoolol geltgui bas hun amidrahad ayultai huuchin oron suutsnii irgedee oruulaad tuhain gazariin duudlaga hudaldaagaar zaraach

    5 2 Хариу бичих