Маberrant: Хип хоп хөгжмийг ойлгох албагүй ч гоочлох ёсгүй

Б.Оюу


Хип хоп гэдэг бол үгэн урлаг юм. Түүнийг ойлгох нэгэн байхад шүүмжилж дургүйцэх хүмүүс бас бий. Хип хоп дуулдаг репперүүдийг өргөн өмд өмсөөд, хараал хэлдэг гэсэн төсөөлөлтэй байх нь ч элбэг. Харин хүмүүсийн энэ бодлыг өөр тийш нь эргүүлж чадах нэгэн репперийг танилцуулж байна. Залуучууд, тэр тусмаа өсвөр үеийнхэн түүнийг андахгүй байх. Энэ бол Maberrant буюу Б.Мягмардорж юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүн нэрийн тань тухай асуумаар байна. Ямар утга агуулсан юм бэ?

-Энэ талаар хүмүүс их асуудаг шүү. Латин хэлний Aberrant буюу нэг хэвэнд байдаггүй, бусдаас тасарсан, төөрсөн хүн гэсэн утгатай үгэн дээр эцэг эхээс заяасан Мягмардорж хэмээх нэрийнхээ эхний үсгийг нэмээд Maberrant болгосон юм. Энэ нь намайг бусдаас өөрөөр сэтгэдэг, нэг хэвийн амьдардаггүй хүн гэдгийг минь илтгэж байгаа хэрэг.

Латин хэлний Aberrant буюу нэг хэвэнд байдаггүй, бусдаас тасарсан, төөрсөн хүн гэсэн утгатай үгэн дээр эцэг эхээс заяасан Мягмардорж хэмээх нэрийнхээ эхний үсгийг нэмээд Maberrant болгосон юм. 

-Хип хоп  хөгжимд хэрхэн татагдаж байв. Анх дуу хийх болсон түүхээсээ хуваалцаач?

-2008 он байсан юм байна. Нэг өдөр миний  компьютер гацсан. Тэр үед энэ талын мэдлэгтэй хүн ховор байсан шүү дээ. Хайж, хайж найзыгаа дуудаж янзлуулсан юм. Тэгэхэд тэр миний компьютер дээр хоёр дуу суулгасан байсан. Ердөө хоёрхон дуутай (инээв). Нэг нь “Опозит” хамтлагийн “Сүүлийн удаа” гэдэг дуу байсан. Тэр дууг сонсоод л маш гоё санагдсан. Түүнээс хойш хип хоп хөгжмийг сонирхож, судалж эхэлсэн. Олон дуу сонссон. Уран бүтээлийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Миний хэлэх үг” нэртэй анхны цомгоо гаргасан. Одоо “Хоосон” хэмээх хоёр дахь цомгийн ажилдаа ороод байна. Шинэ жилээс өмнө “Зургаа дахь мэдрэхүй” дуугаа дүрсжүүлж, сонсогчиддоо хүргэсэн.

-Танд үлгэр дуурайл авдаг хүн бий юу. Яагаад ч юм байдаг мэт санагдлаа.

-Тийм хүн байхгүй ээ. Тэр талаар бодож байгаагүй юм байна. Харин өөрөө л хэн нэгэнд сайнаар үлгэрлэх юмсан гэж бодож явдаг. Зан чанар болон уран бүтээлээрээ хүмүүсийг сайн замруу хөтлөхийг хүсдэг. Би цаг барихыг их хичээдэг, эхэлсэн зүйлээ дуусгая гэж боддог шүү дээ. Эхнэр минь намайг зөрүүд гэдэг. Тэгэхээр жаахан зөрүүд байж магадгүй.

-Бусдын шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Гайгүй шүү. Ер нь чих зөөлөнтэй. Хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хаядаг.

-Реп хийхээс өөр ямар нэгэн хобби бий юу?

-Төрөл бүрийн хоол хийх дуртай. Амттай хоол иднэ гэдэг чинь сайхан шүү дээ. Тийм биш гэж үү. Цуйванг бол сэгсэрнэ шүү дээ (инээв).

-Дуу гаргаад, дүрсжүүлээд хүмүүст хүргэхэд санхүү их хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Үүнийгээ яаж шийддэг вэ?

-Зарим хүн ивээн тэтгэгч байгууллагатай байдаг. Миний хувьд тийм хүн байхгүй. Өмнө нь санхүүгээр дэмжих байгууллага, хувь хүн хайж үзсэн. Олоход их хэцүү юм билээ. Одоо бол хайхаа больсон.

-Хип хоп хөгжмийн бусад хөгжмөөс ялгарах зүйл таныхаар юу вэ?

-Хип хоп бол үг. Гэхдээ одоо хип хоп сонсгол тал руугаа болж байх шиг байна. Би бол эхлээд үгээ бичдэг. Хоёр мөрнөөс л эхэлнэ шүү дээ (инээв). Сэдэвтээ тааруулаад бодож байж бичдэг. Бусдыг бодоход би үгээ удаан бичдэг юм шиг санагддаг. Тэгээд хөгжим, зураг гээд бусад зүйл дээр надад олон хүмүүс тусалдаг. Тэдэндээ баярлалаа гэж хэлье.

-Хэн нэгэнд зориулж дуу бичиж байсан уу?

-“Зургаа дахь мэдэрхүй” дуугаа эхнэртээ зориулж бичсэн. Өөр хэн нэгэнд зориулсан дуу байхгүй.

-Хип хоп хөгжмийн нэвтрүүлэг хөтлөхөөр болбол та чадах уу. Энэ хөгжмийг хэр судалдаг вэ?

-Чадах байх. Ер нь нэлээд судалсан. Одоо ч судалдаг. Зарим хүн хип хоп гэхээр Eminem гэж яриад байдаг. Тэрнээс өмнө хаана хэрхэн үүссэн гэдгийг ч мэдэхгүй. Бас сүүл холболтоос эхлээд наад захын зүйлийг мэдэхгүй байж хип хопыг үл ойшоодог хүмүүс ч байдаг. Гэхдээ хүн ойлгож, сонсож, дурлах албагүй. Бас муучилж, гоочлох ч ёсгүй гэж боддог.

-Таны сонсогчид ихэнх нь залуу хүмүүс байдаг. Ярилцлагынхаа төгсгөлд тэдэнд хандаж юу хэлмээр байна вэ?

-Дуртай зүйлдээ үнэнч байгаарай гэж хэлэх байна. Залуу дээрээ хөдөл, дараа нь жаргал дунд өтөл гэж миний нэг дуун дээр байдаг. Үүнийг би сонсогчиддоо хандаж л хэлсэн шүү дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ene hogiig medehch gui ym bna kkkk

    1 0 Хариу бичих
  2. hen iim aytaihn medee beldeed bdiimbeeee

    0 0 Хариу бичих
  3. үүнээс илүү рэппэр монголд ховор шүү

    1 1 Хариу бичих
  4. Hip Hop chin Eminem bish baisiimuu. xaxaxaxa

    6 0 Хариу бичих
    • Өөр юм байдаг юм шиг байшдээ.

      0 0
  5. Eagleer xezee garsiin bol

    2 0 Хариу бичих
  6. ter hamaague. ene ch gsn setgegdel hha

    1 0 Хариу бичих
  7. arai2 chat bollo :))

    0 0 Хариу бичих
  8. hahaha :))

    0 0 Хариу бичих
  9. goyeenaa :)

    23 2 Хариу бичих
    • Сэтгэгдэл*

      3 0
    • Сэтгэгдэл*

      5 1