Монголын загварын ертөнцийг өөрчилж, шинэ түвшинд гаргана

Г.Даша


АНУ-ын “CBS international” студийн алдарт “America’s Next Top Model” реалити шоуны Монгол хувилбар албан ёсны эрхтэйгээр удахгүй “Боловсрол” телевизээр цацагдах гэж байна.

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн төслийн багийнхан өнөөдөр “Шангрилла молл”-д “Mongolia’s next top model” нэвтрүүлгийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийн, шинэхэн төслөө танилцууллаа.

А.Амундра: “Гэр контент” групп 2017 оны контентын нээлтээ “Mongolia’s Next Top Model” шоугаар эхэлж байна

Монгол Масс Медиа группын гүйцэтгэх захирал А.Амундра: “Гэр контент” групп 2017 оны контентын нээлтээ хийж байна. Бид энэ оны контентын нээлтээ “Mongolia’s Next Top Model” шоугаар эхэлж байгаадаа баяртай байна. “Гэр контент” группын хувьд албан ёсны эрхтэй олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвар бүхий контент хийдэг. “Гэр контент” группын харьяа “Боловсрол” суваг телевиз “CBS international” студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s Next Top Model” шоуг эхлэхэд бэлэн боллоо”.

Ө.Содгэрэл: Монголын загварын ертөнцийн бүх шилдгүүд оролцож байгаа

“Mongolia’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ө.Содгэрэл: “Бидний зүгээс “Боловсрол” телевизийн зохион байгуулж байгаа ийм сайхан шоу нэвтрүүлэгт оролцож байгаадаа их баяртай байгаа. Загварын салбарт том дэвшил авчирна гэж найдаж байгаа. Дэлхийн загварын ертөнц өөрөө маш хурдтайгаар хөгжиж байдаг. Харин манай Монголын загварын ертөнц жил жилээр хөгжиж байгаа ч бидэнд одоохондоо дэлхийд танигдсан дизайнер, дэлхийн дөрвөн том хот болох Милан, Парис, Нью-Йорк, Лондонд загвар өмсдөг модель байхгүй байна.

Энэ нэвтрүүлэг үүнд хүрэхэд том дөхөм болно гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа Монголын шилдэг дизайнерууд, make-up artist, стилистүүд, зураг авалтын багийнхан зэрэг манай монголын бүх шилдгүүд оролцон ажиллаж байна. Тиймээс маш чанартай шоу, нэвтрүүлэг болно гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Нора: Монголын загварын ертөнцийг өөрчилж, шинэ түвшинд гаргана

Шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, загвар өмсөгч Нора: "Энэхүү шоу нэвтрүүлэг Монголд анх удаагаа зохиогдох болсонд манай монголын ард түмэн, загварын салбарынхан маш их баяртай байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Энэ том түүхэн шоуны нэг хэсэг болж, гол шүүгч, хөтлөгч болж, зохион байгуулж буй хүмүүстэй хамтран ажиллах болсондоо миний хувьд ихэд баяртай байгаа. Надад энэ итгэл, найдварыг хүлээлгэж, миний ур чадварыг үнэлж сонгосон продюсерууд, "Боловсрол" телевизийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Би бүх хүчээ дайчилж, сурсан мэдсэнээ харуулж ажиллана гэдгээ амлаж байна.

"Mongolia's next top model" шоу Монголын загварын ертөнцийн хөгжилд түлхүү хувь нэмрээ оруулна. Мөн Монгол Улсын иргэдийн загварын талаарх ойлголт, моделиудыг ойлгох ойлголтыг өөрчилнө. Моделиуд амьдрал дээр ямар хүмүүс байдаг, ямар ажил хийдэг, загварын салбар гэж юу байдаг вэ гээд тэр хөшигний цаадах бүхнийг  реалити хэлбэрээр харуулна. Энэ шоунд манай загварын салбарын бүхий нэр хүндтэй дизайнер, make-up артист, зурагчид хамтран ажиллаж, хамтын бүтээл болж байгаа болохоор би энэ шоуг монголын загварын ертөнцийг өөрчлөн шинэ түвшинд гаргах шоу болно гэдэгт итгэлтэй байна. Манай шоунд загварын 200 гаруй охин оролцоод одоогийн байдлаар 16 охин шилдгээр шалгарсан байгаа. Тэд дараагийн хэдэн жилд монголын шилдэг моделиуд болно гэдэгт би найдаж байгаа". 

Мартин Рэдмен: Монголд шуугиан тарьж, гайхалтай амжилт үзүүлнэ

"Britain’s next top model" шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер, “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн зөвлөх продюсер Мартин Рэдмен: “Монголд болж буй тэмцээнд уригдаж ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг байлаа. Би 12 жилийн турш Их Британы “Britain’s next top model” шоунд продюсер хийсэн. Энэ бол маш гайхалтай шоу нэвтрүүлэг. Тэр ч утгаараа монголд шуугиан тарьж, гайхалтай амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Т.Нансалмаа: Дэлхийд танигдсан том брэндүүд монголын дизайнерууд, монголын шинэ топ моделиор дамжуулж өөрсдийнхөө  бараа бүтээгдэхүүнийг сурталчилна

“On'n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа: Өнөөдөр бид шинээр нээгдсэн “Шангрилла молл”-ын танхимд хуралдаж байгаад би туйлын баяртай байна. Үүнтэй холбоод ярья гэж бодож байна. “Mongolia’s next top model” чухам хэнд, юунд хэрэгтэй юм бэ гэж. Үзэгчдийг зөвхөн хөгжөөгөөд дуусах гээд байна уу, эсвэр хэдэн орой баясгах гэж байна уу гэж хүмүүс эргэлзэж байгаа байж магадгүй.  “On'n Off” продакшн үүсгэн байгуулагдсан цагаасаа 24 жилийн дотор маш олон дүр төрхийг нээж, монголын олон моделиудыг гаргаж ирж хамтран ажиллаж байсан. Өнөөдөр гаднаас орж ирсэн дэлхийд танигдсан том брэндүүд монголын дизайнерууд, монголын шинэ топ моделиор дамжуулж өөрсдийнхөө  бараа бүтээгдэхүүнийг сурталчилна гэдэг нь манай зах зээлийн нэгдүгээр ээлжийн маш чухал зүйл болох юм. Манай шоунд шалгарсан охидыг та бүхэн гайхаж хүлээж авахаар сайхан охид байгаа. Тэд яасан сүрхий авьяастай, дайчин, нуруулаг, царайлаг, эрмэлзэлтэй юм бэ гээд энэ шоунаас та бүхэн олон зүйлсийг харж болно. Нийгэм хямарч байна, хэцүү байна гэж байгаа энэ үед “Боловсрол” телевизийнхэн энэ хямралыг та бүхний сэтгэлийг тайвшруулах шоу болгож байгаад би хувиасаа туйлын их баяртай байна” гэлээ.

Дашрамд дурдахад, тус шоуны оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хаусд хоёр сарын хугацаанд байрлан амьдрах аж. Нийт 16 дугаарын турш оролцогч бүсгүйчүүд нэг нэгээрээ хасагдах журмаар шилдгийн шилдгээ тодруулна. “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн ялагч Үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхийн эзэн болох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    0 0 Хариу бичих
  2. Mongolchuud huuhend nugasgvi yum chin nileen uzne dee

    0 0 Хариу бичих
  3. Монголын сор болсон охидын биеийг бузартуулаад нисээд алга болно доо, яг Рагу шиг.

    0 0 Хариу бичих
    • Chi chn harin ih vnen yum bichdeg hulgaich bn shv

      0 0