С.Оюун шүүх хурлын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд ханджээ

П.Мөнхжаргал


С.Оюун давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. Гэвч түүний хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хүлээж аваагүй байна. Учир нь, УИХ шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул өргөдлийг нь Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлжээ.

Мөн хохирогч С.Оюунаас гадна С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүхээс ял авсан хүмүүсийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаад байгаа юм байна.

Өмнө нь С.Оюун анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурор, шүүхийн байгууллагад гаргасан ч аль аль нь хүлээж аваагүй юм. Тиймээс тэрээр шүүх хуралд хохирогчоор оролцох байсан ч очоогүй гэдэг.

Шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа тэрээр “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан.

Бид энэ олон жил хэргийг илэрнэ гэж найдаж, итгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн.

Мөн “Ийгл” телевизэд ярилцлага өгөх үеэрээ УИХ-ын гишүүн асан С.Оюун “Бид энэ олон жил хэргийг илэрнэ гэж найдаж, итгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн. Хэрэг шүүхэд шилжихэд нээлттэй болно гэсэн ойлголттой явсан. Гэтэл болоогүй. Өмнө нь хүн амины хэргийг хаалттай хэлэлцэж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Зарим хэргүүдийн тодорхой хэсгийг хаалттай, зарим хэсэг нь нээлттэй хэлэлцэж байсан тохиолдол байсан юм билээ. Би энэ хэргийг бүрэн шийдэгдсэн гэж ерөөсөө бодохгүй байна.Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн мэдээллүүд байдаг. Тэр хүмүүсийн дийлэнх нь улс төрийн зохион байгуулалттай аллага байсан болов уу гэдэг таамаглалыг хэлсэн байдаг. Гэтэл одоо ахуйн шинжтэй, шуналын сэдлээр үйлдсэн хэрэг ч болчихов уу. Тэгсэн хэрнээ захиалгатай ч юм шиг. Захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй” хэмээн ярьж байв.

Тийм учраас тэрээр дараагийн шатны буюу хяналтын шатны шүүх хурлыг заавал нээлттэй хийхийг шаардах болно гэдгээ хэлж байсан юм. Ямартай ч УЕПГ-аас С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад буй.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Мөрөн гуай их юм мэдэж байгаа даа

    0 0 Хариу бичих
  2. Сэтгүүлч Арслан саявтархан нэг ёгөө нийтлэл бичсэн байна. Анхаармаар зүйл хэд хэд байна лээ. Мань хүн санаанаасаа зохиож биш бодож явдаг таамаглалаа тойруу байдлаар илэрхийлсэн болов уу. Малчин суманд МИ-8 осолдсоны дараа цөөнгүй хүн "зориудын осол" хэмээн бичиж байсныг хүмүүс мартаагүй байх. Ослын шалтгааныг тодруулах гэж 4 жил гаруй болсон нь анхаарал татна. Бодмоор л юм билээ. Гэхдээ манай хуулийнхан энэ байтугайг илрүүлдэг л улс даа. Уг нь Мөрөн хурандаагаас сайн асуувал юм хэлэх байх шүү.

    0 0 Хариу бичих
  3. Ахых нь шүүх хурал хаалттай болсон ч гэсэн шүдээ зуугаад оролцох естой байсан. Энэ хүмүүс гардаж алсан алаагүйг одоо олон юм хуцаж яриад байх шаардлагаггүй. Шүүх тогтоодгоо тогтоогоод ялалчихлаа. Бидний ойлголтоор бол та наад алуурчидаа өмөөрөөд жинхэнэ хулгайч алуурчидтай бөөр бөгсөө нийлүүлээд нэг хөнжилдөө ороод уусчихсан. Адгийн шулам болоод эхийнхээ сэтгэлийг хөсөрдүүлсэн заваан авгай. Ах чинь сүнс дээрээс өмнөөс чинь харамсаад барашгүй хараад сууж байгаа. Шүүх хуралд нь суугаад үнэн мөнийг нь ялгаж ард иргэддээ хэлэх естой байсан. Зориг бол таний ах биш зүгээр нэг цусан төрлийн садан байх гэсэн бодол төрсөн. Чаваасдаа арчаагүй дорой амьтан болно гэж даан ч бодсонгүй. Миний ах ингэж үхсэн бол би хаалттай байсан ч заавал суух байсан. Учир нь миний мах цусны нэг хэсэг учир.

    0 4 Хариу бичих
    • хаалттай хийнэ гэдгийг эсэргүүцэн шүүх хуралд оролцоогүй гээд байган бишүү мэдрэл муут аа

      0 0
    • Ямар хөгийн юм бичнэ вэ.шүүх хурал бүхэлдээ хаалттай явсан.Энэнд Оюун яахаараа буруутай байдгын.

      0 0

ЭНЭ ТУХАЙ