“MONGOLIA’S NEXT TOP MODEL” нэвтрүүлгийн зөвлөх продюсер Мартин Рэдмен Англи улсаас хүрэлцэн ирлээ

Eagle.mn


“АНУ”-ын “CBS international” студийн албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж буй “Mongolia’s next top model” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын загварын ертөнцөд шинэ өнгө төрх нэмж буй тус нэвтрүүлэгт “Боловсрол” телевизийн хамт олноос гадна Америк, Английн туршлагатай продюсерууд зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. Тэдний нэг Английн “Thumbs up” продакшн, “Britain’s next top model” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен өнөө өглөө Монгол улсад ирлээ.

Түүний хувьд шоу нэвтрүүлгийн төрөлд ажилласан туршлага арвин бөгөөд “Britain’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсераар 12 жил ажилласан юм.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс маргааш буюу 01-р сарын 05-ны өдөр 11 цагаас “Шангрилла Молл”-д албан ёсны хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна. Тус хурлын үеэр нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    0 0 Хариу бичих
  2. Hezeenees garah ve. Hurdan uzeh yumtai boloh yumsan

    0 0 Хариу бичих